Аймгийн ОК: Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтнаас COVID-19 илэрсэн энэ хүний ойрын хавьтал болсон бүх хүнээс PCR-ын шинжилгээ авсан

Аймгийн Онцгой комиссоос өдөр бүр 11:30,болон 17:30 цагуудад мэдээлэл хийж буй. Өнөөдрийн мэдээллийг Засаг дарга С.Батжаргал болон Онцгой комиссын эрүүл мэнд хариуцсан зөвлөх Ц.Мөнхцэцэг ЦГ-ын дарга С.Цэрэнсамбуу нар явууллаа.

Мэдээллийн эхэнд батлагдсан тохиолдол бол өчигдөр мэдээллэсэн 17:30 минутын нэг гэдгийг онцолсон. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болох 428 хүн хяналтад байгаа гэв.Өнөөдрийн байдлаар 16643 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад хариу нь сөрөг гарчээ. Дам болон ойрын бүх хавьтлыг хяналтад авч ажиллаж байгаа гэсэн юм.Иргэдийн зүгээс асуусан зарим асуултанд хариулт өглөө.Тухайлбал  Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтнаас COVID-19 илэрсэн. Энэ хүний ойрын хавьтал болсон хүмүүсийг шалгасан уу? ЭМГ ын зүгээс бүх хүнээс PCR-ын шинжилгээ авсан бөгөөд бүгд сөрөг гарсан. Дээрх иргэний ойрын хавьтлын бүх хүнийг холбогдох журмын дагуу хяналтад авсан учир аюулгүй гэв.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрэн хяналтад байгаа гэж ойлгож болно.

4, 8, 14-р сургууль, 4, 25-р цэцэрлэгт ойрын хавьтлын хүүхэд суралцаж байсан. Эдгээр цэцэрлэгт ойрын хавьтал болсон бүх хүүхдийг хяналтад авч шинжилгээнд хамруулжээ. Шаардлагатай хүмүүс гэрийн тусгаарлалтад байгаа юм.290 хүүхэд өнөөдөр гэрийн тусгаарлалт хяналтан дор байна.

Эмийн сангууд хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд цагийн хуваарийн зохицуулалт байхгүй . Эм хүргэлтийн үйлчилгээ үргэлжилүүлэн явуулахаар болсон.

 Ариутгалд хамрагдсан 308 6 болон 8 нэрийн хүнсний дэлгүүрүүд 08:00-18:00 цаг хүртэл ажиллана. Архи согтууруулах ундаа худалдахгүй.

Иргэд хүнсний дэлгүүрт бөөгнөрөл үүсгэхгүй байх. Амны хаалт зүүж, бээлийн өмсөх, зай барьж үйлчилүүлэх хэрэгтэйг санууллаа.

0-12 насны хүүхдүүд эмийн сан дэлгүүрээр үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа

ЦГ-ын дарга С.Цэрэнсамбуу: Худал мэдээлэл тараасан 3 иргэнд хуулийн хариуцлага хүлээлгээд байна.Хуулийн байгууллагад ирж буй өргөдөл гомдлыг хүлээн авч ажиллаж байгаа.Нийтийн хэв журмыг сахиулах ажил хийгдэж байна.

Тэрээр  иргэдийг  баталгаагүй хуурамч мэдээлэлд итгэхгүй, түгээхгүй байхыг уриаллаа.

Иргэдийн асуусан асуултанд энэ үер мөн  хариуллаа.

Засаг дарга С.Батжаргал: Иргэдийн идэшээ тээвэрлэх асуудалд ажиллаж байна Булган аймгийн зарим сумдаас ирсэн махыг оруулахгүй байна гэх гомдолууд ирсээр байгаа бид шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. 

Худалдааны төвүүдийг нээх асуудал хүлээгдэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.