Аймгийн ИТХ-ын ээлжит 2-р дугаар хуралдаан 2021 оны төсвийг хэлэлцэж байна

Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдаж үндсэн таван чухал асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд 31 төлөөлөгч оролцсон бөгөөд дөрвөн төлөөлөгч танхимд үлдсэн 27 төлөөлөгч цахимаар хуралдаа сууж хэлэлцэж буй асуудлуудад асуулт асууж саналаа илэрхийллээ. Энэхүү хуралдаанаар аймгийн 2020-2025 онд хэрэгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл буюу орон нутгийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг найман бүлэгтэйгээр боловсруулж, төслийг товч танилцуулгыг засаг даргын орлогч А.Түвшинжаргал танилцууллаа. Мөн энэхүү хөгжлийн хөтөлбөрт нийт 23 байгууллагаас санал авч давхацсан тоогоор 229 санал ирүүлсэн бөгөөд найман зорилгыг хэрэгжүүлэхэд ажиллахад 33 зорилт 165 дэд зорилт дэвшүүлжээ.Уг асуудал бүтэн 4 цагийн  турш хэлэлцэгдэж  санал асуулга өрнөсөн бөгөөд хуралд оролцогчид зарим асуултанд хариулт өгч саналуудыг тусгаж  тодотгол явагдсаар  хөтөлбөрийг үндсэндээ батласан юм. Энэ удаагийн хуралдаанд аймаг орон нутгийн хөгжил цаашдийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний чухал баримт бичгийг боловсруулах батлах цаг үеийн ач холбогдол бүхий  асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг төлөөлөгчид батлаж өглөө. Ингэснээр засаг дарга ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах ямар ажлуудад голчлон анхаарч ач холбогдол өгөх үү? гэдгийг нэг ёсондоо тэд батлаж өглөө.Ингэснээр  үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнг жил бүр төлөөлөгчдөд тайлагнах юм. Хурал үргэлжилсээр  2021 оны төсвийг яг одоо хэлэлцэж байна 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.