Аймгийн ОК: Шинжилгээний хариу 3-4 өдөр хүлээгдэж гарах тул иргэдийг түр хүлээх хэрэгтэй гэв

Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдээ Орхон аймаг татан авах ажлыг зохион байгуулж эхэлсэн. 

5 тусгаарлах байрнаас 122 иргэнийг гэрийн хяналтад шилжүүллээ.

Сүүлийн 24 цагт PCR шинжилгээг 657 иргэнд хийснээс 512 нь бусад орон нутагт зорчих иргэд байна.

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотоос 103 хүн ирж, гэрийн ажиглалтад 101 иргэн шилжиж, 2 иргэн тусгаарлах байранд оржээ.

Ажиглан тусгаарлах байранд нийт 986 иргэн байна. Үүнд 9 анги бүлгийн 329 хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүдүүдийн ажиглалтын хугацаа дуусах болж байна.Маргааш Улаанбаатар хотруу зорчихоор Erdenet.mn сайтад бүртгүүлсэн иргэдийг утсаар дуудлага өгч 6-р сургууль, 8-р сургууль дээр шинжилгээнд хамруулж байна.

 Иргэд 119.mn сайтад бүртгүүлж, PCR-ын шинжилгээнд хамрагдсан байх гэсэн шаардлагыг тавьж буй. Шинжилгээний хариу гарах хүртэл хугацаанд 3-4 хоног шаардагдаж байгаа тул иргэдийг хүлээх хэрэгтэйг санууллаа. 

Эрдэнэт хотод шинжилгээ авах цэгүүдээс бусад аймаг хот руу явах иргэдийн шинжилгээг 6 болон 14 дүгээр сургууль дээр өглөө 08:00-12:00 цаг хүртэл  авч байсныг нэмэгдүүлж 5 болон 1 дүгээр сургууль дээр нэмэлтээр шинжилгээ авах түр цэг байгуулж ажиллаж эхэллээ.Ингэснээр 4 цэгт буцах иргэдийн шинжилгээг авна гэсэн үг. 

Иргэдийг Орхон аймгийн Онцгой комисс Жаргалант сумын постон дээр хүлээн авч, дахин биеийн дулааныг нь хэмжиж, асуумж бөглүүлээд, гар утсанд нь GPS Tracker аппликейшн суулгаж өгч байгаа юм.

 Халдвартай аймаг хотоос ирж буй иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх бөгөөд энэ хугацаанд гэр бүлийн хүмүүс цуг тусгаарлагдана. Эрдэнэт хотод 986 иргэн өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтанд байгаа гэв. Шинжилгээний хариугаа гараагүй байхад зорчиж ирж буй иргэд цөөнгүй байгаа тул иргэдийг ийм алхам хийхгүй байхыг мөн энэ үер  санууллаа. 

Гиж

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Shinjilgenii hariu

Monhbayr

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Shinjilgenii hairu

Monhbayr

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Bvrtgel

Monhbayr

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.