Орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах 20 цэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоож байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

"Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод коронавирусийн халдвар илрүүлэхээр 9,314 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч, шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн "Нэг өрх-нэг иргэн" зарчмаар 70,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөснөөс одоогоор 65,860 хүнийг шинжилсэн. Өнөөдөртөө уг шинжилгээг хийж дуусна" хэмээн НОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Түүнчлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг 20 цэгт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа. Шинжилгээг арваннэгдүгээр сарын 29-нөөс авч эхэлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагааг зогсоож байгаа аж. 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 12 дугаар сарын 1-10-нд хот хооронд зорчуулах хөдөлгөөнийг нээсэн. Энэ хүрээнд иргэд орон нутаг руу зорчихоосоо 24-48 цагийн өмнө 119.mn сайтад бүртгүүлэн шинжилгээ өгч, хариугаа авснаар тасалбар захиалах боломжтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.