Эцэг, эх хүсэлт гаргавал сургуулийн орчинд давтлага хийх боломжтой ч заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар “Заавар батлах тухай” тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрлөө. 

Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм. Ийнхүү зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг дээрх тушаалаар баталсан. 

Өөрөөр хэлбэл давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм.

Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулсан.

Түүнчлэн давтлагыг энэ сарын 15-наас нэгдсэн журмаар заавал эхлүүлэх агуулга тушаалд байхгүй гэж БШУЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээлэв.Одоогоор Орхон аймагт энэ тухай нэгдсэн мэдээлэл өгөөгүй бөгөөд эцэг. эхчүүд хүсэлт гаргасан тохиолдолд давтлага өгөх эрх үүсэх юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.