Энэ сард ирж буй тусгай нислэгээр ирсэн иргэд 14 хоног тусгаарлагдана

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Токио, Сөүл хот руу нислэг үйлдэж,  өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авахаар болсон.

Энэ удаагийн нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах юм.

Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд зөрүү мөнгөө авахдаа өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт ОБЕГ-т  авчирч өгч, үлдэгдлээ авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.