Орхон аймаг: Дотооддын халдвар илэрснээс хойш 25 хоногийн хугацаанд юу болов....

Орхон аймаг,Эрдэнэт хотод дотоодын халдвар арваннэгдүгээр сарын 18-ны шинжилгээгээр 13 хүнээс илэрснээс хойш өнөөдөр 25 дахь хоногоо үдэж байна.Тодруулбал, Орхон аймгийн харьяат 6-12 насны 4 хүүхэд, 29-62 насны насанд хүрсэн 9 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн юм.13 тохиолдлын ихэнх нь төмөр замын районд ажилладаг хүмүүс байв. 100 гаран мянган иргэнтэй хүн амын нягтаршил өндөртэй стратегийн гол тулгуур “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ оршдог  “Эрдэнэт” хотод  ковидын халдвар хурдтай тархах эрсдэл тухайн үед өндөр  байв. Яг тэр цаг мөчид Засаг дарга С.Батжаргалаар ахлуулж дэд даргаар ОБГ-ын дарга Г.Ганбаатар ажилласан Орхон аймгийн онцгой комисс хэрхэн ажилласан бэ?гэдэг асуултанд өнөөдөр хариу нэхвэл...  Үнэлэлт дүгнэлт нь ердөө халдвараа бид хэрхэн хумиж чадсан бэ? 

Бүх зүйл хоёр талтай гэдэгчилэн тэдэнд сайн муу олон зүйлүүд тулгарч  иргэдийн бухимдал, гомдол саналууд ч багагүй гарлаа. Гэвч гаргаж байсан шийдвэрүүд нь хожим  иргэдээ халдвараас хамгаалж тархах эрсдлийг бууруулж чадсан амжилтаар 25 дахь хоногоо тэд давж гарч түр ч гэсэн амьсгаа авч байна. 

Халдварын тархалт дотооддоо гарвал бид яах бэ? гэдэг асуултанд Орхон аймгийн онцгой комисс болоод Орхон аймгийн иргэд бэлэн байсан уу? Халдвартын тасагт засварын ажлыг эхлүүлж ОБГ,ЭМГ-ын  алба хаагчдад бэлэн байдлын сургалт явуулж  хувцас хэрэглэл  амны хаалт ариутгагч бэлдэж сэрэмжтэй байхыг сануулж хирэндээ хичээсэн байсан ч  хачир дээрээ иргэн ч адил төр ч адил уг асуудалд 100 хувь бэлтгэгдээгүй байв. Угтаа бол бидний хэн ч цар тахлыг өмнө нүүр тулан гэдэгтээ итгээгүй явсан.Одоо яана аа болгоомжтой байгаарай хүнсээ бэлдээрэй гэхээс өөрөөр тулаад ирсэн үед яах бэ? гэх  асуултанд бид бүгдээрээ  бэлэн бус байсан.

Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээсэн төр түүнийг хэрэгжүүлэгч тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагч иргэдтэй адил сэтгэл зүйн нөхцөлд ажлаа хийсэн тэдэнд  халдвар авчихвий гэсэн болгоомж байсан уу? гэвэл байсан. Гэвч төрийн иргэнийнхээ өмнө хүлээсэн үүргийг тэд биелүүлж ажилласан. Харин иргэд өөрсдөө хариуцлага алдахгүй, өөрийгөө хамгаалах сонголттой энэ өдрүүдэд нүүр тулж сорилтыг туулсан. Бид хаана хаанаа хариуцлагатай байх хүндхэн өдрүүдийг давж гарсан. “Халдвар тээгчээр анхлан бүртгэгдсэн 13 хүний болон нэмэгдсэн хүмүүсийн ойрын хавьтлын 432, дам хавьтлын 4700 иргэдийг  хяналтанд авч, шат дараатай ажлуудыг яаралтай авч хэрэгжүүлснээр голомтын халдварын хяналтандаа  авч амьсгаа авсан ч ойрын хавталуудаас 2-3 удаагийн шинжилгээгээр халдвар 3-7 хоногийн зайны давтамжтай  илэрч сэрэмжтэй байхыг сануулсаар байлаа. Шат дараатай тандалтын ажлууд тэр дундаа иргэдээс шинжилгээ авах ажил тасралтгүй явагдсаны үр дүнд өнөөдөр 25 хоногийн хугацаанд нийт 33505 иргэнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч эдгээрээс тусгаарлалтанд авсан 12 иргэнээс давтан шинжилгээнүүдээс халдвар илэрч нийт халдвар авсан хүний тоо 25 болж үүнээс эдгэрсэн 10 иргэнээ гэрийн ажиглалт руу шилжүүлж 15 иргэний биеийн байдал хэвийн сүүлийн 6 хоногт халдвар илрээгүй  явдал нь хөл хорионы хугацаанд тархалтыг хумих ажил талаар болоогүйг илтгэж байгаа юм. Энэ хугацаанд нийгмийн сэтгэл зүй, цахим орчин дахь янз бүрийн мэдээллүүд иргэдийн байр суурь тогтворгүй байсан ч эцсийн дүндээ  бид халдвар олон нийтийн дунд тархахаас бага ч гэсэн сэргийлж чадсан явдал байлаа.

Иргэдийн амжиргаанд шууд  нөлөөлсөн хөл хорионы өдрүүдэд  өдрийн орлогоор амьдардаг иргэдэд  хандсан бодитой  гар дээр өгөх тусламж, дэмжлэгэ байгаагүй ч  ААН –үүдэд уриалга хүргүүлж дэм дэмэндээ туслахыг эдгээр өдрүүдэд Аймгийн удирдлагууд хүслээ. Энэ хугацаанд Эрдэнэтчүүд бид  хүргэлтийн үйлчилгээний туршлага хуримтлуулж, түлшний модны үнийн хөөрөгдөлд арга хэмжээ авч махны үнийг барьж тогтоох, өрхийн амжиргаанд зориулсан хүнсний талон тараах,мөн алба хаагч нартаа зориулалтын хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах 2000 гаруй өрх айлд түлшний болон хүнсний хэрэглээ олгох эмнэлэгийн тусламж сайжруулах чиглэлд хангалтаа бүрдүүлсэн тавиул хүүхдүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээ гээд нэг мэдэхэд ард үлдсэн хөл хорионы өдрүүдэд  энэ мэт олон зүйл нэг дор болж өнгөрсөн билээ. Эдгээр ажлуудыг амжуулахад  халуун цэг дээр ажилласан олон төрийн байгууллагын алба хаагчдад өнөөдөр бид талархах учиртай. Бидний хэн ч сэтгэл зүйн хувьд  эдийн засгийн хувьд ч бэлтгэлтэй байгаагүй хатуу хөл хорионы өдрүүдэд унасан ч алдсан ч тэд бидний төлөө хүчин зүтгэж  сэтгэл зүрхээ зориулан хариуцлагатай, хариуцлагагүй эргэж буцсан шийдвэр гаргасан гаргаагүй гэхчилэн чичлүүлж байсан ч үүрэгт ажлаа хийхээ тэд нэг минут ч зогсоогоогүй билээ. 

Улаанбаатар болон бусад аймгуудад хөл хорионд орсон иргэдээ татан авч, халдвар хамгааллыг хэрхэн сахиулах, зарим  аймгуудаас иргэдийн идэшыг хэрхэн авчируулах  зэрэг иргэдээс гомдол санал тогтмол ирүүлж байсан асуудлуудад зохицуулалт хийхэд амаргүй байлаа. Харин өнөөдөр 12-р сарын 7 ны өдрөөс хойш нийтдээ 45 автобусс, хувийн унаагаар нийтдээ  5000 орчим иргэнээ Улаанбаатар хот болон бусад аймгуудаас татан аваад байна. Жирийн үед амархан шийдэж болох ч хөл хорионы үед эрсдэл гарчих вий гэсэн болгоомж халдвар гарсан аймгийн иргэд гэсэн нүүр хаяг зарим асуудлыг шийдэхэд цаг хугацааны хувьд хүндрэл учруулсан юм. Орхон аймагт хязгаарлалтууд УОК-оос гарсан шийдвэрүүд дээр давхар явагдаж байв. Ингээд эцэстээ өнөөдөр хөл хориог  аажмаар  сулруулж иргэд хэвийн амьдралын горим руу шилжих мөчид "ТАНЫ"  эрүүл мэнд таны гарт шилжиж буйг сайтар санах хэрэгтэй.   

 Ажил хариуцаж буй албан тушаалтнууд иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээсэн байдаг шиг иргэн хүн гэр бүлийнхээ өмнө эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй. Өөрөө өвдвөл гэр бүлийн гишүүддээ халдаах, сэтгэл санааны хямралд автуулах, төлөвлөөгүй зардал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай. Тийм л учраас өвдөхгүй байх нь гэр бүл, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм. Харамсалтай нь, иргэд энэхүү үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлахгүй байгаа учраас хөл хорионы дэглэмийг улам чангаруулахаас өөр араггүй байсныг бид ойлгох хэрэгтэй.  Дэлхий нийтийг хамарч нэг сая 300 мянга гаруй буюу Монгол Улсын хүн амын 40 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хүний амийг аваад буй коронавирусийн халдвар манай улсад дэгдсэн нь хэнэггүй хандаж болох асуудал биш юм. Хүний эрх чөлөө эдийн засгийн хүндрэл бидний өмнө тулгарсан ч гэлээ  амьд явах баталгаа нэгдүгээрт эрэмблэгдэх  ёстойг ДЭМБ-аас бидэнд сануулсаар байсан юм.

Орхон аймгийн онцгой комиссын баг цар тахлын үеийн  удирдлага зохион байгуулалт тал дээр эрдэмтэн судлаачид ААН-байгууллагуудын төлөөлөл бизнэс эрхлэгчид, судлаачид, хэвлэл мэдээлэл, зэрэг салбаруудтай  нягт уялдаа холбоотой ажиллаж цаашид гаргаж буй шийдвэрүүд дээрээ санал бодлоо хуваалцах нь төр иргэний гүүр болох чухал уялдаа холбоо байх  болов уу?

Эрдэнэтчүүд бид хөл хорионы 25 хоногийг ардаа үлдлээ гэхдээ энэ анхаарал болгоомжоо багасга гэсэн үг биш шүү. Илүү хэрсүү байх ёстой гэдгийг мартаж болохгүй ээ...

Орхон аймгийн онцгой комиссын ажлын алба хамтран ажиллаж буй та бүхэндээ талархалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

tim shuu estoi neg minut ch amraagui ajilsn humus bga shde bayrlala ta nartaa

erdenetin irgen

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.