Орхон аймаг:Цахилгааны ачаалал нэмэгдэж, халалт үүсвэл гал түймэр гарах эрсдэлтэйг анхаарууллаа

 2020.12.14 Засгийн газраас айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл тэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, улмаар Улаанбаатарт  хоёр ч дүүргийн гэр хороололд трансформатор буудаж зарим айл өрх тоггүй болов. Цахилгаан түгээх төвийн засварчид шөнөжингөө ажиллан хэвийн болгосон ч цаашид хэрэглээ хэтэрвэл дахин ийм явдал давтагдаж болзошгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа. 

 Өнгөрсөн жилтэй харьцуулахад гэр хороололд цахилгааны ачаалал өнгөрөгч өдрүүдэд  18 хувиар нэмэгдсэн гэж мэдээллэв.

Цахилгааны ачаалал нэмэгдэж, өссөнөөр тоолуур нэгтгэлийн хайрцаг, түүний доторх монтажид гэмтэл гарч, хэрэглэгчийн эзэмшлийн кабель шугамуудад халалт үүсч гал түймэр гарах нөхцөл бүрдэх тул иргэдийг Тогоо хэмнэе!!! Хэрэглээгээ хязгаарлая!!!

Гарч болзошгүй эрсдэлээс сэргийлье!!! хэмээн Аймгийн удирдлагууд уриаллаа. 

Хэрэглэгчид цахилгааны болон галын аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Ачааллыг  цаг, өдрөөр нь хянаад явж байгаа ч  Цаашид эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хэрэглэгчид цахилгааныг зөв хэрэглэх хэрэгтэй. Илүү хэрэглэх хэрэггүй. Энэ нь таны эд хөрөнгө, эрүүл мэндэд эрсдэл учруулж мэдэхээр тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг иргэдэд уриаллаа. 

Цахилгааны замбараагүй хэрэглээтэй холбоотойгоор Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж, тодорхой зохицуулалт бүхий журмыг гаргахаар болсон бололтой. Журамд эрчим хүчний хэмнэлттэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгөх бөгөөд энэ талаар тус яамнаас удахгүй албан ёсоор танилцуулах юм байна. Орхон аймаг 27 мянга орчим өрх айлтай 3000 орчим ААН байгууллага жижиг дунд үйлдвэрлэл бичил бизнэс эрхлэгчдийг нэмбэл энэ тоо өснө эдгээр газруудад цахилгааны хэрэглээ 20-30 хувиар өсөхөд л бид эрсдэлд тууш очих тул  иргэдийг цахилгааны хэрэглээгээ нэмэхгүй байхыг хүсэж, хэт их ачаалал өгвөл нийтээрээ ч тоггүй болж мэдэх эрсдэл байгаа тул ухамсартай хандахыг холбогдох байгууллага болоод Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал иргэдэд уриаллаа. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.