Хосуудын харилцаанд сэв суулгадаг 7 алдаа

 “Үерхээд гурван жил болж байгаа хэрнээ бидний хооронд маш их үл ойлголцол, маргаан байдаг. Бие биедээ үнэхээр хайртай болохоор салах шийдвэр гаргахгүй ч яваандаа таагүй харилцаа, хэрүүл маргаанаасаа болж ийм зүйл болох вий гэж би маш их айдаг юм. Харилцаагаа авч үлдэхийн тулд бид яах ёстой юм бол?” Яг энэ бодол эмэгтэйчүүд бас эрчүүдэд ч төрдөг байж мэднэ. Бидний өөрсдөө ч анзааралгүй гаргачихдаг алдаанууд л харилцаанд ан цав суухад нөлөөлдөг тухай саяхан сэтгэл судлаач найзаасаа сонссон юм л даа. Чухам ямар алдаа гэдгээ мэдэхгүй бол засаж чадахгүй шүү дээ. Тиймээс найзаасаа сонссон харилцааны талаар хэдэн зүйлийг хуваалцъя. Хосууд харилцаандаа ямар ямар алдаа гаргадаг вэ?”

1. Түүнийг анзаарахаа болих

Харилцааны эхэн үед чи түүний ярьсан бүгдэд анхаарлаа хандуулан сонсдог байсан ч одоо тийм байхаа больсон уу? Байгалиасаа л хүнд өөрийгөө бусдад ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх хүсэл байдаг. Гэтэл хайртай хүн нь түүнийг үл тоож, ярьж байхад нь сонсохгүй байх, нүд рүү нь харж үзэл бодлоо хэлэхгүй байх зэрэг нь хайртыг чинь гомдооход хүргэдэг. Тиймээс аль болох тэр чамд хандан ярьж, өөрийгөө илэрхийлж байх үед хэчнээн дургүй сэдвээр чинь ярьсан ч анхааралтай сонсогч нь байгаарай. Гэхдээ түүний нүд рүү харж, ойлгож сонсох нь чухал шүү. Ингэснээрээ чи түүнд чухал хүн нь гэдэг дотно сэтгэгдэл төрүүлж, чамтай цаашдаа ч сэтгэлээ нээн ярилцах замыг нээх юм. Ямар ч хүн хайртдаа л өөрийгөө илэрхийлж, ойлгуулахыг хүснэ шүү дээ. Харин чи харцаа буруулан, хийж байгаа, ярьж байгаа зүйлсийг нь анзаарахаа больсноор түүнийг хэн ч биш мэт сэтгэгдэл төрүүлэх болно.Яг энэ бодол эмэгтэйчүүд бас эрчүүдэд ч төрдөг байж мэднэ. Бидний өөрсдөө ч анзааралгүй гаргачихдаг алдаанууд л харилцаанд ан цав суухад нөлөөлдөг тухай саяхан сэтгэл судлаач найзаасаа сонссон юм л даа. Чухам ямар алдаа гэдгээ мэдэхгүй бол засаж чадахгүй шүү дээ. Тиймээс найзаасаа сонссон харилцааны талаар хэдэн зүйлийг хуваалцъя. Хосууд харилцаандаа ямар ямар алдаа гаргадаг вэ?”

 

2. Үргэлж дийлэх гэж хичээх

Хааяа маргааны үеэр хэн нэгэн нь дуугаа хурааж хэрүүл маргааныг дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлдэг. Ийнхүү чимээгүй байх нь цаад хүн чинь чамайг үл тоомсорлож байгаа хэрэг биш юм. Үргэлж ярьж, өөрийнхөө зөв болгох гэж дайрах нь зарим үед хэрүүл маргааныг улам ч дордуулдаг. Чимээгүй байснаараа чи хайртдаа бууж өгч байна гэж бодох хэрэггүй. Харин ч дордох байсан харилцаагаа авч үлдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Үргэлж дийлэх гэсэн оролдлогоо болиод түүний зөв үед нь бууж өгөн өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, харин түүний буруу үед буруу гэдгийг нь эвээр ойлгуулахыг хичээдэг байгаарай. Тэгвэл дордож магадгүй байсан харилцаагаа чи сайнаар хадгалан үлдэж чадах юм шүү.

3. Асуудлыг өөрт нь даатгах

Эмэгтэйчүүд эрчүүдээс хүчтэй, хариуцлага үүрч чадахуйц байхыг хүсдэг. Тэгсэн хэрнээ хийж буй ажил, алдаа эндэгдлийнх нь тухайд урам өгч урагшлуулах биш шүүмжилж, гоочлох нь элбэг. Чи хайртай залуугаасаа үдэшлэгт юу өмсөх, үсээ хэрхэн засуулах, ажлын байран дээрх асуудлаа хэрхэн шийдэх зэргээ асууж зөвлөлддөг хэрнээ, түүнийг шийдвэр гаргах мөчид “Чи л шийд. Чи мэддэг шүү дээ” гээд орхих нь буруу юм. Түүний оронд ярилцаж, хамтдаа зөвлөлдөх нь түүнд хайр, хүндлэлийг мэдрүүлж, ээж шиг нь дотно мэдрэмжийг төрүүлдэг.

4. Бусдаас дутуу байгаа мэт санагдаж хайртдаа бухимдах

Ихэнх хосууд ахуй амьдрал, хүүхэд, зээл гэх мэт зүйлсэд анхаарлаа хэт хандуулснаар өөрсдийгөө хөгжүүлэх, суралцах үйл явцаас хоцордог. Энэ нь амьдралд бухимдах, бухимдлаа хайртдаа гаргах асуудлыг үүсгэдэг. Зарим үед ганц бие найзуудаа хараад атаархаж, өөрийгөө өсөж хөгжихгүй байгаад хайртыгаа буруутгах бодлууд төрөх нь ч элбэг тохиолдоно. Үүнээс үүдсэн бухимдал даамжирсаар гэр бүл салах, хосууд хүчтэй маргалдах зэрэг сөрөг үр дагаврууд авчирдаг. Тийм ч учраас гэр бүлийн сэтгэл судлаачид “амьдралынхаа туршид ахуйн аахар шаахар асуудлаас болж өөрсдийнхөө хөгжих, суралцах явцыг хэзээ ч зогсоохгүй байхыг зөвлөдөг” байна. Өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хий. Хайрттайгаа ярилцаж түүний ч бас хийхийг хүсдэг зүйлийг дэмж. Өөрийнхөө хүслийг зөв ойлгуулж хамтдаа тэмүүлдэг хүсэл мөрөөдөлтэй байх нь харилцааг бат бөх аз жаргалтай болгодог..

5.Хэтэрхий хувиа хичээх

Зарим хосууд хэт найз нөхөд, ажил, хоббиндоо цаг хугацаагаа зориулах нь бий. Энэ нь хайртыгаа ганцаардуулах, чамаас сэтгэл зүрхээрээ бага багаар холдох шалтгаан болж байдаг. Хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж, хоорондоо ярилцаж, жижиг том гэлтгүй ажилд хамтдаа ханцуй шамлан орох нь хосуудын дунд үнэт зүйл болоод сайхан дурсамжийг бий болгож байдаг. Тиймээс хувиа хичээхээ больж хайртдаа ч мөн цаг заваа зориулдаг байгаарай.

6. Сонирхолгүй болох

Анх түүнтэй танилцаж байхад бүх зүйл нь сонин содон, хайрыг чинь татах үг, үйлдэл, үзэл бодол шинээр урган гарч байсан байх тиймүү?. Гэтэл одоо нэг л сонирхолгүй болсон уу?. Удаан хугацаанд өөрчлөөгүй үсний засалт, хувцаслалт, үзэл бодол, зуршлуудаас хайрт чинь уйдсан юм биш байгаа? Хосууд бие биенээ сонирхохоо болих нь харилцааг хэдэн шатаар дордуулдаг. Тиймээс өөрөөсөө багахаан хичээл зүтгэл гаргаад үз. Хайртынхаа өмнө үргэлж нэг хэвийн байдгаа өөрчилж, ярьдаг сэдэв, хувцаслалт, нүүр будалтдаа анхаараарай. Орон дотроо ямар байдгаа ч бас эргэцүүлж, шинэ зүйлсийг туршаад үзээрэй.

7. Анхных шигээ байхыг шаардах

Бүх харилцаа эхэндээ таатай байдаг. Гэвч аажмаар эрч нь сулран нэгнийхээ зан аашийг хүлээн зөвшөөрөх биш шүүмжлэлтэй хандаж эхэлдэг. Хүн төгс байхгүй учраас гаргаж байгаа аливаа зан ааш, авир үйлдэлд нь хүлээцтэй хандаж, тайван байх нь чухал юм. Түүнээс үргэлж анхных шигээ таатай зан чанарыг хүлээж, чиний мэдэхгүй төрх байдал илрэх үед сэтгэлээр унан стресстэх хэрэггүй. Бүх зүйл цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгддөг, харин та хоёр бие биенийгээ гэх хайраа л өөрчлөхгүй байх нь чухал юм шүү.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.