"ГУРВАН ЗАМЫН ПОСТ" буюу төлбөр авах цэгийг 2021 онд нүүлгэн шилжүүлэхгүй

Орхон аймгийн иргэд сум хооронд зорчихдоо замын хураамж 1000 төгрөг тогтмол  төлдөг. Өөрөөр хэлбэл Баян-Өндөр суманд амьдардаг, Жаргалант суманд ажилтай сургуулийн багш ирж очихдоо өдөр бүр 1000 төгрөг төлдөг гэсэн үг. Энэхүү байдлыг болиулахаар хандсан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Орон тооны гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан тухай өнгөрөгч саруудад мэдээллэж байв.Гэвч аймаг орон нутгийн зүгээс "ЗТХЯ"-тай санал солилцсоны үндсэн дээр нүүлгэх шилжүүлэх зардлыг 2021 оны төсөвт суулгахаар төлөвлөсөн боловч тэвчиж болох зардал хэмээн хассан байна. 

Орхон аймаг  2013 оноос эхлэн төлбөр хураах цэгийг  нүүлгэн шилжүүлэх асуудлыг хөндсөн бөгөөд сүүлийн 3 жил хүсэлтээ эрчимжүүлсэн бөгөөд яамны зүгээс нүүлгэх боломжтой гэсэн хариу өгсөн юм. Ингэхдээ хоёр сонголтоор төсвийг орон нутаг гаргах санал гаргажээ. Тухайлбал зөвхөн одоо байгаа цэгийг тэр чигт нь нүүлгэн байршуулах энэ ажлыг гүйцэтгэхэд 168 сая төгрөг харин стандарт хангасан төв болгож өөрчлөхөд 690 сая төгрөг шаардлагатай гэсэн байна. Уг төлбөр авах цэгийг нүүлгэх шинэчлэх ажлын  зардлыг журмаараа бол ЗТХЯ гаргах ёстой гэж  үзсэн ч зөвхөн нүүлгэн шилжүүлэх тал дээр  аймаг хариуцахаар яамтай зөвшилцөн зардлыг 2021 оны орон нутгийн төсөвт санал оруулсан  боловч  чухал биш гэж үзэн дээрх 168 сая төгрөгийг  төсвөөс хасчээ. Ингэхдээ яамтай зөвшилцөн Жаргалант сум руу зорчсон иргэдээс хураамж авахгүй байхаар журамд тусгаж өгөх ажлыг зохион байгуулахаар болсон байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

uu yadargaa ve bas nuuhgui yumy

zzz

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.