Орхон аймаг, “Ачит Ихт” ХХК хамтын гэрээгээ дүгнэлээ

Орхон аймгийн Баянцагаан багт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг “Ачит Ихт” ХХК нь аймгийн Засаг даргатай 2017 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Байгаль орчин хүн амд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор үр өгөөжөө өгсөн төлөвлөгөөг хэрэгжүүлэн  ажиллахаар гэрээнд тусгагдсан байдаг.   

2020 оны төлөвлөгөөнд Орхон аймагт “Ачит Ихт” ХХК-ийн нэрэмжит талбайг тохижуулах, дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Орхон аймгийн БОАЖГ-аас ирүүлсэн саналын дагуу жил бүр мод тарьж усалгааны хөв цөөрөм байгуулах, биологийн нөхөн сэргээлтийг жил бүрийн байгаль орчныхоо менежментийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зэрэг ажлыг тусгасан байна. Өнөөдөр талуудыг оролцуулан төлөвлөгөөний гүйцэтгэлийг дүгнэх хурлыг хийлээ.  Засаг даргын орлогч М.Түмэнжаргал болон албаны хүмүүс байлцан гэрээг дүгнэн хэлэлцсэн бөгөөд 94,5 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдлээ. Цаашид Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд гэрээ хийгдэх бөгөөд гэрээний дагуу жилийн төлөвлөгөөнд тусгах саналыг иргэдээс авах юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.