Орхон аймгийн Ардчилсан нам ИТХ-аас гаргасан шийдвэртэй холбоотой шүүхэд гомдол гаргажээ

Орхон аймгийн Ардчилсан намаас аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар тэргүүлэгчдийг сонгох үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Орхон аймгийн ИТХ-ын найм  дахь удаагийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх  анхдугаар хуралдаан 2020 оны 10-р сарын 28-нд болсон бөгөөд  тус хуралдаанаар АИТХ-ын тэрүүлэгчдийг сонгосон уг асуудалд Ардчилсан намын бүлэг тэргүүлэгчдээс 5 суудал авах хүсэлтээ илэрхийлсэн ч МАН-ын бүлгийн зүгээс 9-2 харьцааг санал болгосон юм.  Дээрх саналыг хүлээн авахаас татгалзсан  АН-ын бүлгээс бүлгийн завсарлага хоёр удаа авч хурлын хуралдааны тэрүүлэгчдийн тоон дээр зөвшилцөлд хүрээгүй учир  шаардах хуудас хүргүүлж, хуралдааныг орхин гарсанаар МАН олонхийн шийдвэрээр 11 тэргүүлэгчийг МАН-аас сонгосон. Энэ нь тэргүүлэгчдийг санал хураалтаар сонгож хурлын ажлыг үргэлжүүлэх хурлын дэгийн дагуу ажилласан хуульд зааснаар хурлын тэргүүлэгчид сонгогдоогүй  тохиолдолд хурлын үйл ажиллагаа явагдах асуудлыг хэлэлцэх боломжгүй тул МАН-аас АН-тай дахин зөвшилцөх хугацаа өгөх тэднийг хүлээх  боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа бол АН-ын бүлгийн зүгээс сөрөг хүчний тэр дундаа Орхон аймгийн нийт иргэдийн 30 орчим хувийг эзлэх суудалтай төлөөлөгчидтэй бүлгийн хувьд тэргүүлэгчид 3- оос доошгүй хүн байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаас ийнхүү  шүүхэд гомдол гаргажээ. Тус асуудлаар шүүх ямар шийдвэр гаргахыг хоёр тал хүлээж буй. Уг асуудлаар АН- болон МАН-ын зүгээс тайлбар мэдээлэл одоогоор  хийгээгүй байгаа юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%