Орхон аймгийн ОК: 2021 оны 1-р сарын 05 ныг хүртэл ресторан, баар, караоке, паб зэрэг газрууд ажиллахгүй

Өнөөдөр Орхон аймгийн онцгой комиссын цахимаар хуралдлаа.

Тус хуралдаанаар:

1.        Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд  архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл  худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг  2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал,

2.        Мөн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар,   караоке, пабын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг мөн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал сунгав.

3.        Мөн дээрхий хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа  болох хичээл, сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, дамжаа, курс, секц, дугуйлан, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уншлага, спорт зааланд тоглох, уралдаан    тэмцээн,  фитнес, сауныг ажиллуулахааргүй байхаар шийдвэрлэв.

4.        Байгууллага ААН-үүд дотооддоо хөдөлмөр зохицуулалт хийж, бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж, шаардлагатай тохиолдолд цахимаар ажиллах арга хэмжээг зохион байгуулах мөн тусгаарлах өрөөг бэлтгэж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

5.        Орхон аймаг, Эрдэнэт хот руу орж гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих мэргэжлийн байгууллагуудын хяналт, ажлын  зохион байгуулалтыг сайжруулж, тусгаарлах байрнаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийн зорчих хөдөлгөөнд байршил тогтоох систем ашиглан хяналт тавьж ажиллах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Буудлаа нээгээчээ

Х

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%