Г.Шүрэнгэрэл: Төрөх тасгийн эмч гэдэг хариуцлагатай ажил минь айл гэрт аз жаргал, баяр баясал бэлэглэдэг учраас маш их хайр мэдрүүлдэг

             "Хайраар гоёсон шинэ жил” цуврал ярилцлагууд маань уншигч таны гэгээн мэлмийд хүрсээр байна. Сэтгэлд тодхон шинэ жилийн дурсамжаа хуваалцах ээлжит зочин бол эмэгтэйчүүдийн их эмч Г.Шүрэнгэрэл буюу та бидний мэдэх Шүрээ эмч юм. 20 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажилласан тэрээр 2002 онд төрөх эмэгтэйчүүдийн нарийн мэргэжил эзэмшин, 2003 оноос өнөөдрийг хүртэл Эрдэнэт хотдоо ажиллаж амьдарч байна.Эх үрийн нандин холбооны эзэд бол төрөх тасгийн хамт олон тэд хүйн ээжүүд тэд эх орны алтан гартай үйлсийн эзэд билээ. Зөөлөн ааштай царайлаг Шүрээ эмч дээрээ төрсөн дөө гэж ээжүүд их ярьдаг. Дулаахан харц сайхан сэтгэл мэдрэгддэг Шүрээ эмчтэй цөөн хором ярилцсанаа хуваалцаж байна.

-Шинэ оны босгон дээр хүн бүр ажил амьдралынхаа ололт амжилтыг дүгнэж байна. Таны мэргэжлийн тухайд?

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж, өөрийн эзэмшсэн мэргэжлээр дамжуулан айл бүрт баяр баясал өгдөг ажилдаа дуртай. Би бүх насны охид бүсгүйчүүдтэй аль болох найз шиг нь, ээж шиг нь, эгч шиг нь зөөлөн харьцахыг хичээдэг.

-Таны бодлоор амьдралд юу хамгийн чухал вэ?

-Нэг л амьдрах амьдрал шүү дээ. Тиймээс өвчин зовлонгүй, эрүүл саруул байхыг чухал гэж боддог. Эрүүл саруул байж чадвал хийж бүтээх хүсэл хэзээд ундарч, хүссэн зүйлийнхээ оргилд тэмүүлнэ шүү дээ. /инээв/

-Хайрын тухай таны бодол?

-Уран зохиолд хайрыг уран сайхнаар, яруу тодоор бичсэн байдаг. Миний хувьд хүн хоорондын ариун нандин харилцаа гэж ойлгодог.

-Бусдын сайн сайхныг төлөө ажилладаг таны хувьд гэр бүлийнхэндээ зарцуулах цаг хэр их гардаг вэ?

-Гэр бүл миний хувьд үнэ цэнэтэй. Би нялуун зантай хүн биш л дээ. Гэр бүлд хандаж байгаа бүхий л харилцаа, уурлаж уцаарласан ч бай, бүгд л тэднийхээ төлөө болохоор энэ бүгдийг хайр гэж ойлгодог.

-Хамгийн сайн зөвлөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Хамгийн сайн зөвлөгч маань миний хань. Намайг ажилтай, ачаалал ихтэй үед сайн зөвлөгч, сонсогч, ярилцагч байж чаддаг. Төрөх тасгийн ажлын ачаалал өндөр хэзээ ч дуудагдсан очиж хүн төрүүлдэг учраас сэтгэл зүй минь тайван ажлаа хийх бүх боломжоор гэр бүл минь хангаж өгдөг. Гэр бүлээрээ их бахархдаг.

-Мартагдашгүй шинэ жилийн дурсамжаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Намайг 10 жилийн сурагч байх үед Эрдэнэт маань оросууд ихтэй, шинэ жилийг Орос хэв маягаар шампанск, салют буудуулж тэмдэглэдэг байлаа. Миний аав хивсний үйлдвэрт ажилладаг байсан болохоор манайд оросууд их ирнэ. Одоо бодоход, хүүхэд насны шинэ жилийн баяр л сонихон, хөөр хөгжөөнтэй, нэг л гоё дурсамж үлдээж. Манай хотынхны тухайд Орос мэргэжилтнүүдээс ажлын болоод ахуйн соёл, аливаа баярыг тэмдэглэх тал дээр олон зүйлд суралцсан гэж боддог. Тэр ч утгаараа Эрдэнэтийн шинэ жил нэг л өөр гоё санагддаг.

-Хосуудын учралын түүх янз бүр байдаг. Та нөхөртэйгээ анх хэрхэн танилцаж байв?

-Би Орхон аймгийн 1-р 10 жилийн хими биологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид, нөхөр маань Булган аймгийн БУГС-тай 2-р 10 жилд суралцдаг байлаа. 1992 онд манай хоёр анги шипийн харилцаа тогтоож, бид танилцсан юм. 1999 онд нөхрийнхөө сургуулийн шинэ жилд оролцож, анги хамт олонтой нь танилцаж байлаа.

-Шинэ жилийн үдэш хүүхдүүдтэйгээ ямар сэдвээр ярилцдаг вэ?

-Шинэ жил онцгой баяр. Шинэ хүсэл мөрөөдлийг билэгддэг. Тиймээс баярын орой хүүхдүүдтэйгээ мөрөөдлийнх нь тухай ярилцаж, хамтдаа байхыг эрмэлздэг.

-Шинэ жилийн баярыг тодотгодог онцгой зүйлсийг нэрлэвэл, бас баяраар авч байсан шагналын тухайд?

-Шинэ жилийг өвлийн өвгөний бэлгэн дэх мандерины үнэр, гацуур мод, гацуурын гэрлэн чимэглэл, гялгар тоглоом, ганган даашинзтай цасан охид тодхон чимж өгдөг юм шиг ээ. НАМЗХ-ноос салбар бүрийн тэргүүний ажилтанд олгодог “Зэс сарнай” шагналын эзнээр 2012 онд нэрлэгдэж байсан маань хамгийн дурсамжтай шагнал юм болов уу. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр Эрдэнэт үйлдвэрийн 30 жилийн ойн бугуйн цагийг сугалаанд хожиж байлаа.Тэр мөч бас  гое дурсамж

Х.Цэрэн Хань:

-Танай гэр бүлд тохиолдсон шинэ жилийн паян байдаг уу?

-Хамтдаа хүнсээ цуглуулж, гал тогоондоо хоол хийх дуртай. Бид нэг шинэ жилээр ээжийндээ, ахындаа очоод гэр лүүгээ явцгаасан юм. Ерөнхийлөгчийн баярын мэндчилгээнээс өмнө гэртээ орно гэж яарсан ч амжаагүй, орцондоо шинэ оныг угтаж билээ. Одоо ч тэр үеийг бодож инээлддэг.

-Таны эхнэр шинэ жилийн ямар дуунд дуртай вэ?

-Эхнэрийнхээ ажлын онцлогоос шалтгаалаад тэр бүр хамтдаа шинэ оныг угтаж чаддаггүй. Миний хань дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн “Шинэ жилийн үдэш” дуунд дуртай.

Х.Цэрэн Хань: -Өвлийн өвгөнөөс юу хүсэх вэ?

-Бүх Монголчуyддаа ковид 19 цар тахлын вакциныг л хүснэ дээ. Яг үнэндээ бол энээс чухал зүйл алга шүү дээ Дэлхий нийтээрээ энэ цар тахлаас салахыг хүсч байна.

Х.Цэрэн Хань: -Хүн бүр хайр баяр баясал болгон  хүлээн догдолдог Шинэ жилийн баяраар гэр бүлээрээ халуун дотно сайхан баярлаарай. Гэр гэртээ цомхон тэмдэглэж хайртай дотны хүмүүстэйгээ баярлаарай.

Манай гэр бүлийн зүгээс Ирж буй ондоо Эрдэнэтчүүд минь элгээрээ энх амгалан байхын ерөөл өргөе .  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /9/

Залуу эмч нар дотроос олон олон Шүрээ эмч төрөх болтугай, танд болон танай гэр бүлд шинэ оны мэнд хүргэе.

Жавзан

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Mundag emchiinhaa ger bvld az jargal hvseed shine onii mend hvrgeyee.

Deegii

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Найзуудынхаа гэр бүлд нь, ажилд нь, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Долгормаа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хөөрхөн мундаг Шүрээдээ болон гэрбүлд нь баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ёрөөe

Пүүжээ Туяа эмч нар нь

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Мундаг сайхан сэтгэлтэй алтан гартай эмч таньдаа болон гэр бүлд тань шинэ оны мэнд хүргэж хорвоогийн сайхан бүхнийг хүсье Хайрт үрийн минь хүйн ээж

Дээгий

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Мундаг шүү манай эмч гэр бүлд нь шинэ оны мэнд хүргьe .Аз жаргал хүсьe.

Suwdaa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Mundag emchiinhee ger buld ni az jargal sain saihan buhniig husen eruue!

Esui n eej

2023-01-04 13:30 | 43.231.113.120

estoi mundag emch shuu bayrladag shuu

Н.догооням

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Мундаг эмч шүү гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Я.Дэлгэрмаа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.