Т.Мөнхсайхан: Хөл хориог сунгах магадлал өндөр байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр түүнээс хөл хориог цаашид сунгах магадлалын талаар тодруулахад "Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тавьсан. Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж байна. Өмнө хэлсэнчлэн ард иргэдийн дунд явж байсан 18 хүнээс коронавирусийн халдвар батлагдсан. Бид эрсдэлийн үнэлгээг хийж байна.

Маргааш 11 байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэлийн үнэлгээгээр хөл хориог сунгах магадлал өндөр байна" хэмээв.

Улсын Онцгой комисс болон Засгийн газар Даваа гарагт хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийднэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.