Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: 12 дугаар сарын 1-нээс төлбөрийг төр хариуцаж байхад иргэн төлөхөөр нэхэмжлэл ирсэн гэх асуудал байгаа үүний хариултыг би өгье

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

 "Улаанбаатар хотын хэмжээнд 12 дугаар сард 362,500 хэрэглэгчид бичилт хийгдсэн. Бүх хэрэглэгчид төлбөрийн мэдээлэл очсон. 4,919 гомдол ирсэн. Тайлбар хариуг тухай бүрт нь өгч, 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ирсэн гомдлуудыг утгаар нь багцалж үзвэл төлбөр өндөр гарсан, 12 дугаар сарын 1-нээс төлбөрийг төр хариуцаж байхад иргэн төлөхөөр нэхэмжлэл ирсэн гэх асуудал байгаа. Үүний хариултыг би өгье.

Айл өрх бүрийн тоолуурын заалтыг манай ажилтнууд биеэр очиж авдаг нүсэр ажил бий. Иймд зургаан хэсэг болгон тоолуурын заалтыг авдаг. Хэрэглэгчийг гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс нь 30 хоногийн хугацаагаар нь тасалбар болгодог.

Жишээлбэл, иргэн Н.Тавинбэх долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан гэж үзвэл цахилгааны төлбөр нь долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл тооцогдож, наймдугаар сард төлбөр нь гарна. Энэ мэтчилэнгээр тооцвол арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-нд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь арванхоёрдугаар сард гарна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард ирсэн төлбөрийн мэдээлэлд нь арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд орж ирсэн байгаа. Түүнчлэн иргэдээс хэрэглээ өндөр байгаа тухай санал гомдол их байгаа. Засгийн газрын тогтоол гарснаас хойш 25 хувиар өссөн.

Хэрэглэгчийн цахилгааны төлбөр нь нэмэгдсэн бол ямар нэг хэмжээгээр таны хэрэглээ өссөнг харуулж байгаа. Хэрэв өмнөх сар, өмнөх оны мөн үеэс өссөн бол шалгуулж болно. Бид ирсэн гомдлын дагуу шалгаж байгаа. Одоогийн байдлаар манай ажилчдаас шалтгаалж тоолуурын заалтыг алдаа оноотой бичсэн асуудал гараагүй" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.