- Эхлэл
- Орхон аймаг: Хот хооронд явна гэсэн заруудыг бүртгэж хуулийн дагуу арга хэмжээ авч эхэллээ
- 2021 оны 01 сарын 06
- 1570
- 0
Орхон аймаг: Хот хооронд явна гэсэн заруудыг бүртгэж хуулийн дагуу арга хэмжээ авч эхэллээ
Нийслэлийн Онцгой комиссоос аймгууд руу орох гарах хөдөлгөөний хяналтыг нэмэгдүүлж, хязгаарлалт хийх албан бичгийг ирүүлжээ. Энэ хүрээнд аймгийн шуурхай штабаас 8 чиглэлд явуулын эргүүл ажиллуулж, Орхон аймгаас гарах орох хөдөлгөөнд тавих хяналтыг нэмэгдүүлж, зэргэлдээ аймаг сумдууд руу энэ чиглэлд хамтран ажиллах албан бичгийг хүргүүлээд байна.Хот хооронд зорчих хүсэлтээ илэрхийлэх иргэдийн тоо өдөрт дунджаар 300-400 орчим байгаа бөгөөд эдгээр хүсэлтээс ердөө нэн шаардлагатай гэсэн 30 орчим хувийн хүсэлтийг харгалзан үзэж нэвтрүүлж байгаа гэв. Ирж буй иргэдийн ихэнх хувь хүндэтгэн үзэх шалтгаангүй байгааг онцоллоо. Иргэд хулгайн тээврээр зөвшөөрөлгүй нэвтрэх оролдлого хийсэн тохиолдолд хариуцлага хүлээхээс гадна сошиал орчинд зар түгээж буюу олон нийтийн сүлжээнд зорчих хөдөлгөөнтэй холбоотой зар нийтэлж түгээсэн хаягуудыг бүртгэж, аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар өгч байгааг мэдэгдэж байгаа юм. Иймээс иргэдийг хариуцлагүй үйлдэл гаргахгүй байхыг санууллаа.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл 0
- Шинэ мэдээ
Сэтгэгдэл үлдээх