Нэгдүгээр сарын 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларах төлөвтэй байна

2021 оны нэгдүгээр сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Нэгдүгээр сарын 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи 8-нд говь, талын нутгаар, 10,11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байх бол говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх нь.

Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтний эрч 1-16 градусаар нэмэгджээ

 

2021 оны нэгдүгээр сарын 05-ны 08 цагаас нэгдүгээр сарын 06-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Өнгөрсөн хоногт Булган, Сүхбаатарын ихэнх нутаг, Хэнтийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим газраар цас орсноос хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 1.1 мм, Өвөрхангайн Хархорин, Сүхбаатарын Халзан, Сүхбаатар, Асгатд 0.9-1.0 мм, Хэнтийн Оргилд 0.8 мм, бусад хэсгээр 0.0-0.7 мм цас орсон байна.

Өнөөдөр өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь, Дорноговийн хойд, Архангай, Дорнодын өмнөд хэсэг,  Баян-Өлгий, Ховдын зарим газраар 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь  Сүхбаатарын Эрдэнэцагаанд 15 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сүхбаатарын Асгатд 14 см, Баянхонгорын Байдраг, Сэлэнгийн Бугант, Сүхбаатарын Түмэнцогт, Сүхбаатард 13 см, Увсын Давст, Архангайн Түвшрүүлэх, Булганы Гурванбулагт 12 см, Сүхбаатарын Халзан, Дарьгангад 11 см, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Хэнтийн Өлзийт, Батноров, Оргил, Баян-Овоо, Сүхбаатарын Наранд 10 см, бусад хэсгээр 1-9 см зузаан цастай.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-16 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр -40...-47 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар -34...-39 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-28 градус, бусад нутгаар -29...-34 градус хоносон байна. 

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -41 градус, бусад хэсгээр -34 градус хүйтэн байв.ЦУОШГ

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.