Орон нутаг бие дааж хөгжих шинэхэн мэндэлсэн хууль ирэх онд хэрэгжиж эхэлнэ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн УИХ хэдхэн хоногийн өмнө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. “Бага Үндсэн хууль” гэж нэрлэгддэг тус хуулиар засаг захиргааны томоохон шинэчлэл хийх суурь үндэс, эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Уг хуулийн хамгийн гол өөрчлөлт нь орон нутгийн шат шатны нэгжүүдийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой болгосон явдал юм.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Тодруулбал, санхүү, төсөв, боловсон хүчний эрх мэдлийг өгч, байгаль орчин, газрын талаарх зэрэг орон нутгийн томоохон чиг үүргийг нь тодорхой болгож өглөө. Ингэснээр орон нутаг цаашид бие дааж хөгжих бүрэн бололцоо бүрдсэн гэж үзжээ. Харин аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байх зарчмыг тусгажээ. ИТХ-ыг улс төрөөс ангид байлгах зорилгоор үйл ажиллагаагаа намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын баг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулсан байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ийнхүү баталснаар дагалдах 300 орчим хуульд өөрчлөлт оруулах нүсэр ажил эхэлж байгаа аж. Ялангуяа Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг тусгайлан гаргах юм. Хуулийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.