Түр орлоод явах уу?Томилоод явах уу? Шийдвэр нь гацсан томилгоонууд...

 “Даргын үүрэг гүйцэтгэгч” гэх нэрийн дор ажиллаж буй зарим хэлтсүүд дараагийн даргаа хүлээсээр...  Аймгийн Засаг дарга үүрэгт ажлаа хүлээн авсанаас хойш үүрэг гүйцэтгэж буй хэдхэн томилгоог хийсэн тухайлбал Хот тохижуулах газар, ХББЗА, Цэцэрлэгжүүлэлт Ногоон Байгууламж, зэрэг газруудад эргүүлэн  тус албыг  өмнө нь хашиж байсан зарим дарга нарыг буцаан томилсон бол хэд хэдэн газарт өнөөх хүртэл шийдвэртэй томилгоонууд хийгдсэнгүй.

Түр орлон гүйцэтгэгчтэй ажиллаж байсан Хотын захирагчийн алба нь өөрөө  Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын Захирагчийн шууд удирдлага дор ажилладаг, Засаг даргын Тамгын газарт харьяалалгүй байгууллага үндсэндээ орон нутгийн Өмчийн газар, Аудитын газар, Хотын захирагчийн алба нь нэг ижил статустай гэсэн үг. Уг албаны шинэ даргаар томилох асуудал төрийн албаны хуулиар хатуу болзолтой болчихсон. Тиймээс улс төрийн шахаа хийчих боломжгүй суудал болоод хувирсан.

Угтаа бол дарга болох улс төрчдийн цуваа урт дараалал үүсгэх албан тушаал гэвч  бодит хөрсөн дээрээ бол аж ахуйн ажил чамбай хийдэг хүний чансааг сойчихдог суудал гэж хэлж болно. Засаг дарга намын нөхөдтэйгээ зөвлөлдөж гаргасан гаргалаа нь энэ удаа "Баян-өндөр" сумын засаг дарга асан С.Ганцогт тэрээр аж ахуйн талдаа гологдохгүй ил үгтэй ил галтай нэгэн гэвч төрийн албаны хуулийн тавигдах шаардлагын өмнө очоод хүчин мөхөсдчихсөн.Орхон аймгийн инженерийн шугам сүлжээ, нийтийн эзэмшлийн талбай, хогны асуудлыг хариуцдаг  Хотын захирагчийн албаны даргын суудал эзэнгүйдсэн учир Засаг дарга түүнийг  Ковидын эсрэг хууль буюу “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д заасны дагуу ажлын шаардлагаар түр томилсон байгаа ч түүний төрд ажилласан жил тусгай шалгаруулалтанд тэнцэх боломжгүй юм байна. Тусгай шалгаруулалтын нөхцлүүдэд төрийн албанд 8 жил, үүнээс дэс түшмэлээр 4 жил ажилласан байх гээд шалгуур бий. Тэрээр шинэ дарга томилогдох хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй.Дараагийн түр орлон гүйцэтгэгч бол  ЗДТГ-т Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын  орон тоо  Одоогоор тус хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даваадорж  даргын үүргийг хуулийн дагуу орлон гүйцэтгэж байгаа ялсан намд тэр дундаа  эрх баригч намын лидерүүд дунд энэ албан тушаалд тэнцчих эрхэм одоогоор яригдсангүй.

Холоос бус ойроос хайсан сонголт нь  Хотын захирагчийн албаны ахлах мэргэжилтэн Б.Одгэрэл тэрээр төрд ажилласан жил таарч байгаа ч томилогдох эсэх нь тодорхойгүй. Түүний алба хашиж буй  Хотын захирагчийн алба бол төрийн захиргааны алба  ЗДТГазар биш учир хаалга мөргөх магадлалтай. Гэрлэх ёслолын ордны дарга асан А.Төгсбаяр Аймгийн ИТХ-сонгогдож албан тушаалаа хүлээлгэн өгсөн.Одоо тэрээр МСҮТ-ын даргаар томилогдоод буй.Дарга нь дэвшээд явчихсан Гэрлэх ёслолын ордны даргад өрсөлдөж байгаа хэд хэдэн эмэгтэй нь нэрс хөвөрч байгаа ч энэ нь хүсээд байх алба бас биш юм. Өөрийгөө санхүүжүүлдэг орлогоороо амжиргаагаа залгуудаг учир халагсан нэгэн бол ойртохгүй.Уг албан тушаалд өөрийгөө тохирох хүн хэмээн Аймгийн Бизнэс эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэгддэг Б.Оюунцэцэг хүсэж яваа гэх .Гэвч  эцсийн сонголт одоогоор хийгдээгүй байна. Эдгээр томилгооноос гадна энэ жил тэтгэвртээ сууж байгаа төрийн албаны зарим мэргэжилтэнгүүдийн орон тооны асуудлууд ч Засаг даргын ширээний өмнө өрөөстэй. Төрийн албаны хуулиар энэ бүхэнд хүссэн нэгнийг хавчуулчих боломжгүй болсон тул төрд ажилласан туршлага шаардлага зэргээс болж намын нөхдөөс зөөлөн суудалд санаархал талаар нэг болж буй нь харамсалтай. Одоогоор ЗДТГ-ын даргын суудал түр эзгүй байгаа тул зарим томилгоо халгаа сэлгээ хүлээгдэж буй талаар учир мэдэх хүмүүс шивэр авир хийсээр байна.

Шинэ он гарахтай зэрэгцэн Соёлын хэлтэс эмхлэгдэн байгуулагдаж хэлтсийн даргын сунгаа ч явагдах сурагтай байна.Төрийн албаны хуулиа чангарчихлаа тиймээс аль ч улс төрийн нам бай боловсон хүчин дээрээ анхаарал хандуулах цаг ирснийг сануулж байх шиг. Түр орлоод явах уу?Томилоод явах уу?

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

yag zuv shde unen bichij

neg hun

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хэдэн хүний овог нэр албан тушаалыг нь зөв бичиж чадахгүй байж мэдээ бичхээр нь ичих юм сэтгүүлчид минь.

Уншигч

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Үг үсгийн алдаа бол бүр хэрээс хэтэрчээ. Яана даа хөөрхий.

Уншигч

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.