Орхон аймаг:УОК-оос шийдвэр ирээгүй байгаа тул PCR шинжилгээг авч аймаг хотууд руу нэвтрүүлнэ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар  захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна гэжээ.Энэ нь зөвхөн Нийслэл рүү нэвтрэх зорчих хөдөлгөөний зохицуулалт юм.

Үүнд:

1. Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн

Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд ПГУ буюу PCR шинжилгээний хариутай байна.

  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/
  • Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/
  • Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/
  • Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/
  • Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.

2. Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.Ингэхдээ зөвхөн дээр дурдсан 5 шалтгаантай нэвтрэх иргэд бусад тохиолдолд аймгуудын онцгой комисстой зөвшилцсөны үндсэн дээр нэвтрүүлнэ гэв. 

Орхон аймгийн тухайд дээрх таван чиглэлд Улаанбаатар луу зорчих иргэдийн хөдөлгөөний хянахдаа Улаанбаатар хотоос ирэх болон явах иргэдээс PCR шинжилгээг авч байна. Учир нь УОК-оос нэгдсэн шийдвэр ирээгүй тул хариуг үндэслэж байгаа гэв. Нөгөө талаас энэ бол зөвхөн Улаанбаатар луу орох гарах хөдөлгөөнтэй холбоотой бус бусад аймаг хот руу явах хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг шийдвэрлэхдээ  дээрх заасан 5 чиглэлд явах хөдөлгөөнд заавал шинжилгээ авч нэвтрүүлнэ. Өдөрт Орхон аймагт 400 орчим PCR шинжилгээ хийж байгаа бөгөөд энэ нь явах хүсэлт гаргасан иргэдээс гадна тандалтын зарчимаар хийгдэж байгаа юм байна. Шуурхай штабаас өдөрт хоёр удаа иргэдийн хүсэлтийг бүртгүүлсэн хаягнаас хүлээн авч шийдвэрлэж хариуг өгсөөр байна гэв. Иргэд хүсэлтээ цахимаар буюу erdenet.mn онцгой комисс гэсэн цонхоор нэвтэрч өгч байхыг анхаарууллаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

ulaanbaatart gatssan erdenet hotiin hariatai 2 hvn bn hvitend gaduur hvvhdee daguulj ailaar yawah hetsvvv bn 88128451

nandinerdene

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хүсэлт гаргаад хариу ирэхгүй л байна. Урт цагаанаас ахуулаад цахимаар ч өгсөн одоо болтол хариу өгөхгүй юм

Цогбадрал

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.