Өнөөдөр: БЗД-ийн 17 дугаар хороонд 7, "Ачтан" эмнэлгийн голомтоос 2, Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчаас халдвар илэрчээ

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 15,899 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь

Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • БЗД-ийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал 7 хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
  • "Ачтан" эмнэлгийн голомтод 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Үүнээс гадна зөөвөрлөгдсөн тохиолдол 1-ээр нэмэгдсэн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байгаа. Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 410 болж байна.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,479 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 559 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 459 байгаа" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.