C°/C°
Энэ онд гэр хорооллын айл өрх болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах зорилгоор төвлөрсөн шугамд холбогдсон зарим багт нийтийн орон сууц барихаар төлөвлөж байна гэж аймгийн Засаг дарга С.Батжаргал онцолсон.
Мөн төрийн нэгдсэн байр барих ажлыг Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн дэмжлэгтэйгээр барихаар төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Орхон аймаг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээнд Жаргалант суманд Агропарк барих ажлын саналыг тусгасан байна. Агропаркийг байгуулснаар иргэд хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангах, эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх мөн хямд өртгөөр хүнсний ногоо худалдан авах, ажлын байр нэмэгдэх олон давуу тал бий болно гэж үзэж буй. Эдгээр ажлууд ирэх жилүүдэд шат дараатай хийгдэж эхэлнэ гэв.






Гэр хорооллын аль баг хэсгүүд хамрагдах бол? Зураг төсөл гарсан болов уу?
Б.Цолмонтуяа
2023-01-04 13:30 | 43.231.113.120
цагаан чулуутын хэсгийг хамгийн түрүүнд хамруулах уу олон жил хүлээлээ ш дээ
өнөржаргал
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Дэнж баг төвийн шугамтай ,хаана барихаар төлөвлөгдсөн бэ.
Түмээ
2023-01-04 13:30 | 43.231.113.120
Шалгахуулалтаа бас сугалаагаар явхуу
Ннн
2023-01-04 13:30 | 43.231.113.120