Орхон аймаг:Дарга нар цагаан тоос дарах ажилтай танилцлаа

Орхон аймаг болон Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа болон холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд цагаан тоосны дэгдэлтийн эсрэг авч буй ажлын талаар мэдээлэл өгөв.  Хаягдлын аж ахуй 2066 га талбайд байгаа бөгөөд тус талбайд хуримтлагдсан элсний эзлэх талбай 1300 га  орчим га ажээ. Үүний 750 га-аас цагаан тоос дэгддэг юм. 2020 онд Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, дарах зорилгоор хаягдал, булингыг дарагч бодистой барьцалдуулан тоосыг дарах, тоос дарагч бодисыг устай хольж, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж ашиглан тоостой талбайд цацах арга, үйлдвэрийн технологийн гэсэн гурван аргыг хослуулж 720 га талбайг дарсан.

Саяхан Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хамтран 2020 онд цагаан тоос дарах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, 100 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийнхэн цагаан тоос дарах чиглэлээр технологийн шинэ арга туршиж, байнгын үйл ажиллагаатай алба байгуулсан нь үр дүнгээ өгч буйг үнэлжээ.

Өнөөдрийн байдлаар, Цагаан тоос дарах ажлын албаныхан Хаягдлын аж ахуйд өвлийн горимд шилжин, хаврын хуурайшилтын үеэр цагаан тоос дэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс бэлтгэл хангаж байна. Тоос дэгдэлтийн талбайд хүнд даацын машин техникүүд саатахгүй явахад зориулагдсан хоёр эгнээ шороон зам тавьж, барьцалдуулагч бодис полимер урвалжийг үргэлжлүүлэн ашиглахаар бэлтгэх зэрэг ажлууд хийж байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.