Хуулийн цоорхойд дагтаршсан "ЦАСЫГ" хэн цэвэрлэх бэ?

Монгол Улсын Хог хаягдлын тухай хуульд зааснаар аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Уг хуульд үүргийг нь тодорхойлж өгснөөс бус, хариуцлага тооцох тухай тусгаагүй. Зөрчлийн хуульд ч цас, мөсөө цэвэрлээгүй бол торгоно гэх заалт байхгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа ойр орчмын зам талбайн цас, мөсийг цэвэрлэхгүй бол ямар ч хариуцлага тооцохгүй, торгохгүй гэсэн үг. Хорооны хэсгийн ахлагч нар цас, мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжийн удирдлагад сануулга өгч, мэргэжлийн хяналтын байцаагчид мэдэгдэхээс өөр зүйл одоогоор хийхгүй байна. Баян-өндөр сумаас хариуцсан мэргэжилтэн цасаа цэвэрлэхгүй байгаа  тухайн газарт очоод бас л хугацаатай албан даалгавар өгөхөөс бус, цас цэвэрлээгүй хэмээн торгож чадахгүй.

Хуульд цас цэвэрлээгүй хэмээн торгох заалт үгүй учраас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд сая нэг юм хариуцлага тооцох эрх үүснэ. Тодруулбал, Зөрчлийн хуульд төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд торгоно гэж заажээ. Тиймээс аж ажуйн нэгжүүд цас, мөсийг тэр бүр санаачилгаараа цэвэрлэдэггүй. Хүн халтирч унаж, гэмтэж бэртсэний дараа л цэвэрлэсэн болдог. Гэхдээ энэ нь үйлчлүүлэгч дахин бэртэхээс болгоомжилсон хэрэг биш юм. Иргэний хуулийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр хуульд заасны дагуу хохирогч иргэнд төлбөр төлөхөөс зайлсхийсэн арга гэлтэй.Жил бүр нийтийн эзэмшлийн талбайд бэртэж гэмтсэн иргэд эмнэлэгт ханддаг. Гэхдээ хууль эрх зүйн мэдлэггүй тул тухайн буруутай этгээдийг олж илрүүлж төлбөр мөнгө нэхэлгүй өнгөрчихдөг. Аж ахуйн нэгжүүд гаднах зам талбайгаа цэвэрлээгүйгээсил биш ч гэлээ далд олон иргэд  хохирдог. Хариуцлагагүй байгууллага цас, мөсөө цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртэж хотын өнгө үзэмж гудамж талбай мөстсөөр байх уу?

Энэ бол хариуцлага бас таны үүрэг гэдгийг ойлгуулах цаг ирсэн мэт... Хот тохижуулах газрын ажилтанд зөвхөн хотын өнгө үзэмж цэвэр цэмцгэрийг найдах бус үүргийн хувьд ААН байгууллага танайд ч бас энэ хариуцлага үүрэг байгаа гэдгийг битгий мартаарай.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

zuv sedev

zuv

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.