"Ковидын үеийн дижитал маркетинг" нээлттэй цахим сургалт явагдана

            Аюулт өвчний хорио цээрээс болж таны бизнес асуудалд ороод байна уу...Сар шинийн өмнөхөн бараа бүтээгдэхүүнээ хамгийн хурдан хугацаанд хамгийн оновчтой хэлбэрээр борлуулахыг хүсэж байна уу..Тэгвэл...

           Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан Ковид-19 өвчний хүнд цаг үед санхүүгийн болон бизнесийн тал дээр зогсонги байдалд орж, бараа бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах, сар шинийн өмнө бэлэн байгаа бараагаа хурдан хугацаанд худалдах тал дээр туслалцаа үзүүлэх зорилгоор жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчид, худалдаа эрхлэгчдэд зориулсан “Ковидийн үеийн дижитал маркетинг” сэдэвт нээлттэй цахим сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтыг Улаанбаатр хотын Nathouse Creative ХХК болон Худалдаа аж үйлдвэрийн танхим, НоминТВ, Хөгжлийн Шийдэл зэрэг газруудтай хамтран 2021 оны 01-р сарын 22-ны 11:00 цагт зохион явуулах гэж байна.

Сургалтыг Nathouse Creative ХХК-ийг үүсгэн байгуулагч Гүйцэтгэх захирал Ч. БААТАРЧУЛУУН явуулах бөгөөд Мэдээлэл, харилцаа, холбооны салбарын томоохон компаниудад 10 гаруй жилийн хугацаанд Сурталчилгаа, ПР, Олон нийттэй харилцах алба болон Маркетинг, Борлуулалтын алба удирдан ажиллаж, шинэ бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт, контент маркетинг, Олон нийттэй харилцах, сошиал медиа маркетинг, маркетингийн төлөвлөлт, борлуулалтын чиглэлээр туршлага хуримтлуулсан маркетер.

АНУ-д Олон Улсын Бизнесийн Мастерын зэрэг хамгаалсан юм байна.

Тэрээр энэхүү сургалтаар

  • 2021 оны контентын чиг хандлага
  • Facebook-ээс баримталж буй 2021 оны бодлого, бизнес эрхлэгчид юу анхаарах ёстой вэ?
  • Facebook маркетингийн стратеги
  • Facebook page үндсэн функцүүд тохиргоо
  • Хэрэглэгчдийн худалдан авалтын замнал гэж юу вэ?
  • Худалдан авалтын замналыг хэрхэн тодорхойлох вэ?
  • Хэрэглэгчдийн худалдан авалт хийх үе шатууд
  • Facebook, Instagram бизнес хаяг хэрхэн үүсгэх, мөн хөгжүүлэхэд анхаарах зүйлс
  • Facebook сурталчилгаа гэж юу вэ? энэ нь бизнест ямар өгөөжтэй вэ?
  • Facebook Ads Manager гэж юу вэ? сурталчилгаа үүсгэх нь гэсэн сэдвүүдээр нээлттэйгээр сургалтаа явуулах юм.

 

Сургалтыг 01-р сарын 22-ны өдрийн 11:00 цагаас нээлттэй хэлбэрээр заах бөгөөд оролцогчдыг Номин ТВ-ийн 7577-7177, 9935-2802 утсаар бүртгэж, программын ID код-ыг өгөх юм. Та дээрхи утаснууд руу залгаад нэр,ажил, фэйсбүүк хаягаа хэлж бүртгүүлэхэд л болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.