Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо

  Орхон аймагт болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг түргэн шуурхай олон сувгаар, хүртээмжтэй хүргэж байгаа салбаруудын нэг бол цахим мэдээллийн хэрэгсэл юм. Хэвлэл мэдээллийн чиг хандлагыг тодорхойлж, цахим сэтгүүл зүйн мэдээллийн хэрэгслийг ёс зүйтэйгээр редакцын түвшинд ажиллаж байгаа орон нутгийн веб сайтууд нэгдэн “Орхон сайтуудын холбоо” -г байгууллаа. Энэхүү холбоонд Etcity.mn, Etzone.mn, Erdenetlife.mn, Geregtv.mn, Etimes.mn, Erdenetinfo.mn, Erdenetnews.mn мэдээллийн сайтууд нэгдээд байна.

  “Орхон сайтуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар Etcity.mn веб сайтын захирал Б.Цэвэгмид тэргүүнээр сонгогдож, нарийн бичгийн даргаар Erdenetinfo.mn сайтын эрхлэгч Э.Одсүрэн нар ажиллахаар болсон байна. 

 Цаашид салбарын хөгжлийг дэмжих, гишүүн сайтуудынхаа эрх ашгийг хамгаалах, олон нийтийн сүлжээнд байгаа баталгаагүй мэдээлэл мэргэжлийн сэтгүүл зүйн ялгааг тод харуулах зорилгоор нэгдэж ажиллах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.