Сүүлийн гурван сар эзгүй байсан ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү ажилдаа орлоо

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү сүүлийн  гурван сар эзгүй байсан. Тэрээр эзгүй байсан ч ажил үүрэг хэвийн явагдсан учрыг тодруулбал захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн шийдвэрээр албан ажил эрхлэхийг гурван сарын хугацаатай түдгэлзүүлсэн шийдвэр түүнийг ийнхүү гурван сар эзэнгүй байхад хүргэсэн. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй учраас ийм арга хэмжээ авагдаад байсан тэрээр  албан ажилдаа ийнхүү эргэн орлоо

Эргэн сануулахад Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Мөнхбаяр, аймгийн  Боловсролын газрын даргаар ажиллаж байсан О.Ариунгэрэлт нарыг албан ажлаас  чөлөөлсөн Захирамж нь шүүхийн өмнө хоёр жил шахуу  асуудал үүсч түүнийг хууль зөрчсөн тушаал гаргасан гэж үзэн  энэ хоёр хүнийг эргүүлэн томилох тогтоол ч шүүхээр гарч байсан удаатай. Гэвч сунжирч унжирч явсаар 2020 оны хоёр ч сонгуулийн ард гарсны дараа Д.Соёлчхүү дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж өнгөрөгч оны арванхоёрдугаар сард М.Мөнхбаяр, О.Ариунгэрэлт нарыг өмнөх ажилд нь томилсон аймгийн Засаг даргын захирамж гаргуулж асуудлыг бүрэн шийдвэрлэсэн юм. Харин Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Ганзориг Аймгийн архивын хэлтсийн даргаар томилогдсон бол БСУГ-ын даргаар ажиллаж байсан Б.Бат-амгаланг  нэгэн ЕБС-ын захиралаар тус тус томилжээ.

Хэдийгээр түүний оронд өөр хүн тавигдах тухай бор шувуу нисч таавар таасаар байсан ч түүнийг орлох тавигдах шаардлага болзолыг хангачих боловсон хүчин МАН дотор одоогоор байхгүй. Шаггүй сайн зарчим ярьж шаардлага нь шудрага буудаг түүнд тамгын газрын ажилтангууд ам сайтай буух буулт зөөлөнтэй хүний зовлон ойлгодог хүнлэг дарга хэмээн тэд сэм магтдаг.  Ямартаа ч тамгын дарга эргэн ирж ажилдаа орж эмх цэгц ажлын хариуцлага тамгын газрын эргэн тойронд яригдаж төрийн албан хаагчид  өрөө тасалгаа, өөрсдийн  өмссөн зүүсэндээ анхаарч эхэлсэн гэв. Учир нь төрийн албан хаагчийн ажлын ёс зүй харилцаа хандлага дээр нь нэмээд хариуцлага ярьдаг даргаасаа хэсэг холдсон  тэдэнд Д.Соёлчхүү даргын хоёрхон үг дэг журмыг сахиулж эхэллээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

neere tim shu shudraga haragddag shuurhai der helj bga ug ni

zochindoo

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.