Өнөөдөр Эрдэнэ багт шинэ цэцэрлэг ашиглалтанд хүлээн авлаа

Орхон аймгийн Эрдэнэ багийн 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад орууллаа. Уг барилга нь 3 давхар 6 бүлэг 150 хүүхдийн хүчин чадалтай, зориулалтын гал тогоо, угаалга, индүүдлэг, хатаалгын өрөөтэй юм.

Орхон аймгийн Эрдэнэ багийн 11 дүгээр цэцэрлэг нь өнөөдрийн байдлаар 6 бүлэг, 28 багш ажилтантайгаар хамран сургах тойргынхоо 260 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Нэг ангид 40 гаруй хүүхэд суралцаж байсан бол өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор хүүхдийн тоо цөөрч, багшийн ачаалал багасах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.