Хамгийн алдартай ток-шоуны хөтлөгчдийн нэг Ларри Кинг бямба гарагт 87 насандаа таалал төгсжээ. 

Хамгийн алдартай ток-шоуны хөтлөгчдийн нэг Ларри Кинг бямба гарагт 87 насандаа таалал төгсжээ. 

Тэрээр КОВИД-19-ийн халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд бямба гарагийн өглөө Лос Анжелес дахь эмнэлэгт таалал төгссөн гэж түүний хамтран үүсгэн байгуулсан "Ora Media" продакшнаас мэдээлсэн байна.

Тус компаниас хийсэн мэдэгдэлд "63 жилийн турш радио, телевиз, дижитал мэдээллийн хэрэгслийн дэлгэцэнд Ларригийн олон мянган ярилцлага, шагналууд, дэлхий даяар үнэлэгдсэн нь түүний нэвтрүүлэгчийн өвөрмөц, удаан хугацааны авъяас чадварыг гэрчилж байна" гэж дурджээ. 

CNN-ийн "Ларри Кинг Live" нэвтрүүлгийг хөтөлдгөөр нь түүнийг олон мянган хүн мэдэх болсон билээ. Түүний дэлхийн удирдагчид, киноны одод, жирийн иргэдтэй хийсэн ярилцлага хагас зууны туршид Америкт ярианы гол сэдвийн нэг болж байсныг хэвлэлүүд цохон тэмдэглэж байна. 

Кинг ойролцоогоор 50,000 ярилцлага хийжээ. Түүний зочдоос нэрлэвэл Далай ламаас эхлээд Элизабет Тейлор, Михаил Горбачёв, Барак Обама, Билл Гейтс, Леди Гага гээд үргэлжилнэ.

Түүний нас баралтын шалтгаан тодорхойгүй байгаа ч COVID-19-ийн халдварын улмаас долоо хоногоос дээш хугацаанд эмнэлэгт хэвтсэн бөгөөд хүү нь үүнийг баталсан гэж CNN мэдээлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.