А.Баярхүү: Гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдийн ихэнх нь утсаа авахгүй, авсан иргэд нь хүний эрх ярьж бидэнд асар их чирэгдэл учруулж байна

Орхон аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн ахлах мэргэжилтэн А.Баярхүү өөрийн цахим хуудаснаа доорх мэдээллийг оруулжээ.

Улаанбаатарт нөхцөл байдал хүндэрсээр байгаатай холбогдуулан 2021 оны 1-р дүгээр сарын 20 ны өдрөөс хойш Орхон аймагт ирсэн иргэдийг хоёр  удаа шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн ажлын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийнхөн бараг л 24 цаг утаснаас зүүгдэж тасралтгүй иргэдийн гар утас гэрийн хаяг зэрэгтэй холбогдож өндөр ачаалалтай ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтанд шилжсэн иргэдийн гар утас нь холбогдохгүй, ашиглалтад байхгүй, авахгүй гээд түмэн бэрхшээл туулж байна.

Арай гэж  утсаа авсан зарим иргэд бид тэр гэрийн ажиглалтад чинь байхгүй ээ. Авдаг арга хэмжээгээ аваарай, эмнэлэг домлогоор явж эрүүл мэндээ бодож байна гэж хариулж байна. Улаанбаатар  хотод дэгдэж байгаа цар тахал дандаа эрүүл мэндийн байгууллагуудыг дайрч хаалгыг нь бариулж байгааг энэ хүмүүс олж мэддэггүй юм болов уу? Эмнэлгүүдийн хаалгыг бариулна гэдэг чинь 100.000 хүн ам тэр чигээрээ эрсдэл хүлээнэ гэсэн үг. 

Нөгөө талаасаа эрүүл мэндийн салбарынхан сүржигнээд шинжилгээгээ өгөөд ирчихсэн иргэд, хүний эрхийг боогдуулаад хохироогоод байгаан байна гэж бодъё. Гэтэл өчигдөр Ховд аймаг руу мөн л шинжилгээндээ хамрагдаад сөрөг гараад явсан гурван  иргэн постон дээр тавьсан хурдавчилсан оношлуулаар эерэг гарч баталгаажсан тохиолдлыг юу гэж ойлгох уу? Орхон  аймаг Улаанбаатараас 2020 оны 12-р дугаар сараас 2021 оны 1-р сарын 27 ныг дуустал нийтдээ  3000 гаруй иргэн татаж авсан энэ тоогоор хурдавчилсан тест тавьж шалгах хянах боломж хомс, гол нь шинжилгээтэй иргэдийг чирэгдүүллээ гээд бөөн шүүмжлэл босно. Энэ мэт олон асуудал бидэнд тулгарч байна.Үүнд иргэдийн ухамсар хамгийн чухал үүрэг гүйцэтгэх ёстой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /6/

Шууд хариуцлагаа тооцоод явах хэрэгтэй.Төр засагтай улс шүү дээ.Нөгөө талаар нийт иргэдийг эрсдэлээс хамгаалж байна шүү дээ.Нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагддаг гэдгийг ойлгодоггүй хүмүүс юмуу.

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хотоос авчирдаг буруу бж дээ өрөвдөхөөр өр өшиглөнөө гэж

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Новшнуудыг шууд сувилалд харуул хамгаалалтад 14 хорь. Таны эрх бусдын эрх ашигаас хамаарна

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Арай ухамсар муутай юм юу хүлээдэг юм шууд арга хэмжээ ав ажил хүндрүүлсэн би гэсэн сэтгэлгээтэй мангар юмнууд иргэд минь өөрсдөө халдвар хамгаалалтындүрэм журамыг сайтар мөрд хувь хүнээс хамааралтай шүү бид ч тусгаарлалтанд бна ногоон бүсээ хэнэггүй хүмүүсээс хамгаалъя гадуур яваа хүмүүсийг шууд мэдээлэх хэрэгтэй шүү

Сарнай

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хэсч хэсч ирчээл одоо гэртээ байлдаа малнуудаа тэнэмэл юмнуудаас болж бид эрсдэлд ормооргүй бна

Оюунаа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Бүгдийг нь нэг дор хорих бж ухамсаргүй юмнууд

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.