УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:Ч.Хүрэлбаатар аа,чи өөрөө оффшорын мөнгөтэй холбоотой шүү

УИХ-ын чуулганы  /01.28/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хороо тус хоригийг хүлээж авах шаардлагагүй хэмээн үзсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монголын газрын баялгийг хулгайлж дээрэмдээд гадагшаа гаргачихсан байна гээд явсан байсан юмны нэхэмжлэлийг хэн татсан юм бэ. Оффшорт оччихсон байсан юмыг зогсоох гэж байна.

Би намын талаар яриагүй шүү, монголчуудын баялгийн тухай ярьж байна. Ч.Хүрэлбаатар сая хэллээ, оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй гэж. Та нар зогсоож байгаа юм чинь яаж орж ирэх юм. Хүрэлбаатар аа чи зогсоож байгаа. Хүрэлбаатар өөрөө энэ хэрэгтэй холбоотой. Дамаар холбогдоно. Тэр Солонгос чинь ял аваад явчихсан. Гэтэл Хүрэлбаатар энд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тувт доромжилж, хамсаатнаа өмөөрдөг. Хэрэг хуучирдаггүй юм шүү. Эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ. Хэрэв та нар 60 хэдээрээ түрий бариад явах гэж байгаа бол, бяр чадлаа гаргах гэж байгаа бол монголчууд босно шүү. Одоо боль та нар. Энэ хуулиа татаад авчих. Ойлголцоод л явдаг ш дээ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.m

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.