- Эхлэл
- АНУ-д өдөрт нэг сая гаруй хүн вакцин хийлгэж байна
АНУ-д өдөрт нэг сая гаруй хүн вакцин хийлгэж байна
НЬЮ-ЙОРК. /CBS/. АНУ-д коронавирусний вакцинжуулалтын үзүүлэлт өдөрт 1.2 сая тун орчимд хүрч байна.
Энэ тухай Цагаан ордны дэргэдэх цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн ахлах зөвлөх Энди Славитт мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт долоон муж улсад насанд хүрсэн хүмүүсийн 10 гаруй хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. Эмнэлгийн байгууллагуудад 48 сая тун вакцин хүргэгдсэнээс 27 сая тунг нь хийгээд байгаа аж.
“Worldometers” цахим хуудасны мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын 26.6 сая тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас 450 мянга гаруй хүн нас баржээ.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл 0
- Шинэ мэдээ
Сэтгэгдэл үлдээх