Гэр бүлийн хүрээнд ёслож өнгөрөөх "Сар шинийн баяр"

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор  нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг хязгаарлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ийнхүү Монголчууд хоёр дахь жилдээ сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хэдийгээр Монголчуудын хүндэтгэл уламжлал шингэсэн баяр ч гэлээ Дэлхий нийтийг хамарсан цар тахал дотооддоо алдчихсан энэ үед ах дүүсээрээ өргөн тэмдэглэх боломжгүй цаг үе таарсан. Гэвч иргэд уг асуудалд хоёр талын байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байна. 

Хориглох шийдвэр гарсан ч, гараагүй ч энэ жил Цагаан сарыг гэртээ л тэмдэглэж хөгшин настай эмээ өвөө аав ээждээ очиж золгоно гэцгээж байна. Азай буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг ганц баяраа гэрээ таг цоожлоод ахмадуудаа гомдоож суух нь харамсалтай байна хэмээн иргэд сэтгэгдэлээ хуваалцаж буй."Ахмадуудын хувьд ч тэр энэ асуудалд хоёр талын байр суурьтай хандаж  урьдын адил хүүхдүүдээ цуглуулаад банш, буузаа чимхээд, бэлтгэлээ базааж  Сэтгэл гаргаж бэлтгэлээ хийж  байхад хүүхдүүд нь очихгүй байж болохгүй шүү дээ. Тиймээс хориг тавьсан ч Цагаан сарыг тэмдэглээд өнгөрнө хэмээн үзэх ахмадууд ч байгаа юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.