Орхон аймаг: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өргөтгөл шинэчлэлтүүд хийгдэж иргэдэд илүү таатай үйлчилгээ үзүүлнэ

“Мөнхийн гэгээ” ӨЭМТ-ийн өргөтгөлийн нээлт болж ашиглалтанд хүлээн авлаа.

Мөнхийн гэгээ эрүүл мэндийн төв Даваат, Шанд, Рашаант багийн 9100 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг. 2001 онд анх байгуулагдаж, 2006 онд шинэ байрандаа нүүж орсон. Өдөртөө 100 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг ачаалал өндөртэй эрүүл мэндийн байгууллага. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилгыг орон нутгийн төсвийн 500 сая төгрөгийн хөрөгө оруулалтаар“Шинжу” ХХК 2020 оны 06 сард барьж эхлүүлсэн бөгөөд 12 сард хүлээлгэн өгч, иргэдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байна. Өргөтгөлийн хэсэг нь хоёр давхар барилга бөгөөд 13 өрөөтэй, сэргээн засах, чийрэгжүүлэлтийн танхимтайгаараа давуу талтай.

“Үйлсбадрах” өрхийн эрүүл мэндийн төвд яаралтай тусламжийн нэгж нээлээ

Орхон аймгийн Үйлсбадрах өрхийн эрүүл мэндийн төвийн дэргэд байгуулагдсан Яаралтай тусламжийн нэгжид шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад орон нутгийн төсвөөс 25 сая төгрөг төсөвлөж, монитор, дефибриллятор, шахуурга, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Тус өрхийн эрүүл мэндийн төв нь Наран, Рашаант, Уртын гол, Цагаанчулуут багийн 10 орчим мянган иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд яаралтай тусламжийн нэгж ашиглалтанд орсноор гэр хорооллын иргэд эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай авах боломжтой болж байна. Ингэснээр БОЭТ-ийн түргэн тусламжийн төвийн ачаалал буурах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.