Б.Бат-Эрдэнэ: 800 мянга орчим хүний хувьцааг олгуулах асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай ярилцаж байна

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ

 "Хэлбэрээ өөрчилсөн 233 орчим компани байна. Эдгээр компани нь тухайн үедээ хувьцаат компани байсан. Анх хувьцаат компани байхад нь хөрөнгө оруулалт хийж, хувьцааг нь авсан хүмүүс тухайн компани өөрчлөгдсөнийг мэдэхгүй явж байна. Хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл авсан үгүй нь тодорхойгүй, яаж хэлбэрээ өөрчилсөн нь мэдэгдэхгүй асуудал байгаа.

 

Иргэдээсээ хувьцааг нь аваад барилга байгууламж авчихаад зараад үрсэн нэг хэсэг хүмүүс байна. Хуулийн дагуу ийм тохиолдолд хувьцаа эзэмшигчдэд тодорхой хэмжээний мөнгө өгөх ёстой.

Хувьцаат компани алдагдалтай, үндсэн компани нь ашигтай ажиллаад байдаг. Иймээс хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа иргэд ногдол ашиг байтугай алдагдалтай гэх асуудлыг сонсдог.

Хувьцаат компаниудаас үлгэр дуурайлал үзүүлж буй төрийн байгууллагуудаас "Эрдэнэс Тавантолгой" компани байна. Нийт 2.5 сая иргэнд ногдол ашиг өгч байгаа.

Одоо Монгол Улсын хүн ам 3.3 сая болчихлоо. Энэ зөрүү болох 800 мянга орчим хүний хувьцааг олгуулах асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай ярилцаад нааштай шийдэгдэж байна" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.