Олны танил хүмүүсийн зохион байгуулдаг машин, гар утас, бэлэн мөнгөний хонжвортой азтан шалгаруулах сугалаа хууль бус

Олны танил хүмүүс, хэдэн мянган гишүүнтэй фэйсбүүк группүүд азтан шалгаруулж, эд зүйл, мөнгө, гоо сайхны бараа, гар утас, автомашин, зарим нь орон сууцаар хүртэл урамшуулдаг. Товчхондоо, сугалаанд оролцох хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө хурааж, тэдэн дундаас азтанаар тодорсон нэгэнд хонжворыг өгдөг.

Тэгвэл энэ төрлийн хонжворт сугалаа хуульд нийцдэг эсэхийг тодрууллаа. 

Эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах үйл ажиллагааны зөвшөөрлийг Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Сангийн яамнаас олгодог байна. Ингэхдээ зохих шаардлага хангасан зөвхөн хуулийн этгээдэд зөвшөөрөл олгодог ажээ. Өөрөөр хэлбэл, хувь хүнд хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл олгодоггүй.  

Тиймээс цахим орчинд хувь хүний явуулж буй хонжворт сугалаа хууль бус гэсэн үг. 

Тэгвэл энэхүү хууль бус үйл ажиллагаанд хэн хяналт тавих ёстой вэ. Хамгийн эхэнд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн хонжворт сугалаа явуулж буй хувь хүнд ямар хариуцлага тооцдог болохыг тодрууллаа.

Цагдаагийн байгууллагаас өгсөн хариултад эд, мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулж буй иргэнд хариуцлага тооцох, таслан зогсоох хуулийн заалт байдаггүй аж. Харин иргэнээс гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд цагдаа шалгах боломжтойг хэллээ. Гэвч энэ төрлийн хонжворт сугалаатай холбоотой гомдол бараг гардаггүй аж. 

Харин ШӨХТГ-ын хувьд сугалаанд оролцож, мөнгө хураалгаж буй иргэдийг хэрэглэгч гэж үзэх боломжгүй учир шалгалт хийж, хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл байхгүй гэв. 

Санхүүгийн зохицуулах хорооны тухайд үнэт цаас, ББСБ, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт эдлэл гэсэн зургаан үндсэн чиглэлээр хяналт тавих чиг үүрэгтэй. Тиймээс хувь хүний зохион байгуулж буй хонжворт сугалаанд хяналт тавих боломжгүй аж. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд "төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгийн 40 хувиар тооцно" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, автомашин хожсон хүн үнийн дүнгийнх нь 40 хувийг татварт төлнө гэсэн үг. Гэхдээ энэ нь зөвхөн хуулийн этгээдийн зохион байгуулсан хонжворт сугалаанд үйлчлэх хуулийн заалт юм. 

Энэ бүхнээс харахад олны танил дуучин, жүжигчин, олон гишүүнтэй фэйсбүүк группийн админууд хуулийн цоорхой ашиглан, хариуцлага хүлээхгүйгээр хонжворт сугалаа явуулж азтан шалгаруулдаг байх нь. 

Эх сурвалж: ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

hgbfd pok

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.