Орхон аймаг:"Дусал цусаар амьдрал бэлэглэе" аяныг эхлүүллээ

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар Цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжин ажиллах зорилгоор “дусал цусаар амьдрал бэлэглэе” аян зохион байгуулагдаж байна. 

      Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, гамшгийн үеийн цус цусан бүтээгдэхүүний бэлэн байдлын нөөц бүрдүүлэхэд чиглэсэн уг аян төрийн байгууллагуудын оролцоо, дэмжлэгээр эхэлж байгаа. Үүний эхлэл болгож Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон уг аянд нэгдлээ. 

    Арван нэгэн сар буюу 2021 оныг дуустал үргэлжлэх уг аяны хүрээнд өнөөдөр Улаанзагалмайн хорооноос сургалт хийж 20 сургагч багш бэлтгэгдлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.