Насны хишиг, одонтой ээжийн тэтгэмжийг энэ сарын 9-ний өдөр дансаар олгоно

"Эхийн алдар" одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог билээ.

Тус тэтгэмжүүдийг энэ сард хэрхэн олгох тухай Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа.

-Ахмадуудын "Насны хишиг" болон "Эхийн алдар одон"-той ээжүүдийн тэтгэмжийн мөнгийг хэзээ олгох вэ?

-Халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкан дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбосон.

Тиймээс иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орохоор болсон.

Өөрөөр хэлбэл, Хүүхдийн мөнгө шиг "Насны хишиг", одонтой ээжийн тэтгэмж тухай бүрдээ дансанд нь ордог болж байгаа гэсэн үг.

Улсын хэмжээнд одоогоор "Насны хишиг" авдаг 140 мянга орчим ахмад настан, "Алдарт эхийн одон"-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж бий.

Бид тэдний дансны мэдээллийг Монголбанкны дансны бүртгэлийн мэдээлэлтэй тулган бэлтгэл ажлаа хангаад дуусаж байна.

Ингээд хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт "Насны хишиг" болон "Эхийн алдар одон"-гийн тэтгэмжийн мөнгө дансанд шууд орох байдлаар гүйлгээ хийгдэнэ.

-Шинээр "Эхийн алдар одон" авсан ээжүүд дансаа баталгаажуулах шаардлагагүй гэсэн үг үү?

- Өмнө нь одонгийн мөнгө авдаг байсан ээжүүд баталгаажуулахгүй байж болно.

Харин шинээр авч байгаа ээжүүд заавал Ehalamj.mn орж бүртгүүлэн, хүсэлтээ гаргаж байж баталгаажуулах шаардлагатай. Яаж хүсэлт гаргаж баталгаажуулах нь халамжийн систем дээр нээлттэй байгаа.

(Шинээр "Эхийн алдар одон" авсан ээжүүд доорх зааврын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулаарай)

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.