Орхон аймгийн Үндэсний спортын холбоод үндэсний наадгайгаар өрсөлдлөө...

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн морин спорт уяачдын “Эрдэнэт хүлэг” холбоо, үндэсний бөхийн холбоо, үндэсний сурын холбоо, шагайн холбооны төлөөллүүдийн оролцсон “Дөрвөн бэрх” цэнгээнт нэвтрүүлгийг сар шинийн өдрүүдэд NBTV, ETV телевизийн дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болох юм байна.

Үндэсний ёс заншил, хэв маягийг хадгалсан энэхүү нэвтрүүлгээр монгол эрчүүдийн тоглож наадаж ирсэн Дэмбээ, шагай шүүрэх ур чадвараараа өрсөлдөж, ёс заншил, өв уламжлал бүхий сонирхолтой асуулт хариултаар оюунаа сорьж, дуу хуурын эгшгэн хадгаар өргөө гэрт тань өнгө нэмэх болно. Жинхэнэ монгол ёс заншил агуулсан жинхэнэ монгол эрсийн сонирхолтой наадгай, цэнгүүнийг халдвар хамгааллаа сахиж, гэр бүлээрээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө сар шинээр хөгжилтэй, цэнгэлтэй өнгөрүүлэхийг хүсэж байна.

 

 

 

 

 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.