Орхон аймаг: Шинийн нэгэнд дараах уул, овоо,тахилгуудад гарахыг хориглолоо
Монголчууд жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө Хийморийн овоонд гарч, хийморь лундаагаа сэргээдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн шинийн нэгний өглөө уул овоонд гарахыг хоригложээ.
Энэ талаар "Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу мөн Орхон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг тус тус үндэслэн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө "Баян-өндөр" хайрханы овоо,"Баян-цагаан уулын" овоо,Найрамдал өндөрлөг, "Бурхан багшийн сэрэг дүр" "Эрдэнэтийн овоо" ,"Бүрэнбүст хайрханы" овоо ,Хийморийн овоо руу явахыг тус тус хориглох юм байна."Тиймээс иргэд та бүхэн эдгээр уул, овоо тахилга руу зорчихгүй байхыг анхаарна уу?
Шинийн нэгний өглөө зон олноороо уул овоондоо гардаг уламжлалыг ийнхүү хоёр дахь жилдээ хориглож байна. Энэ нь дэлхий нийтийг хамарсан Цар тахал дотоодод гарсантай холбоотой гэдгийг онцоллоо.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл 5
-
Х
2021 оны 02 сарын 11
IP: 43.231.113.120
Гүйэ мөн сонин нөхдүүд юмаа ногоон бүс байж яагаад ингэж тэнэгтээд бгаан болоо сда
-
шиниин нэгэн
2021 оны 02 сарын 10
IP: 43.231.113.120
Хоорондоо заитаи гэр бүлээрээ гараад л сүү идээгээ өргөөд л орж ирдэг биздээ Наана чинь зах дэлгүүр пиг бна Эрдэнэтчүүд гаигүи л бх болтугаи
-
Эрдэнэтийн иргэ
2021 оны 02 сарын 10
IP: 43.231.113.120
шийдвэр гаргасан нөхөдүүд өөрсдөө уул овоонд гарсан зургаа тавьж балрах вий дээ
-
Baterdene
2021 оны 02 сарын 10
IP: 43.231.113.120
yyl oboondoo garah bailguidee hudlaa bailgui gej bodoj bna
-
Амьдархсайхан
2021 оны 02 сарын 10
IP: 43.231.113.120
Нэгэн цагт хоммунистууд овоо тахилга сүм хийд .бурхан шүтээн буулгаж нурааж шатааж байсан их нүгэлт хар бараан он жилүүдийг эрхгүй санагдуулав байна.Хүүхээд дүү нар минь Цагаан сарын шинийн нэгэн гэдэг сайхан дууг сайн сонсоорой Тэр дуунд яахыг өүгдэд ойлгомжтой хэлсэн байгаа шүү Сар шинэдээ сайхан шинэлэарэй.
Сэтгэгдэл үлдээх