Уртын гол багт орон сууцны дөрвөн блок барилга барих зураг төслийн ажил хийгдэж байна

Орхон аймгийн Засаг даргын цагаагчин үхэр жилийн анхны шуурхай хуралдаан цахимаар явагдлаа. Хуралдааныг Аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явуулсан бөгөөд шуурхайн эхэнд сар шинийн баярын амралтын өдрүүдэд эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэн ажилласан нийт төрийн албан хаагчид болон хүчний байгууллагын алба хаагчдад баярласнаа илэрхийллээ.

         Шуурхай хуралдааны үеэр зарим байгууллага алба хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ. 17-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор “Урагшлах” ХХК-д шүүхэд нэхэмжлэх гаргаж, шүүхийн шийдвэрээр дахин хийлгэхээр даалгасан. Ийм боловч тухайн компани ажлаа гүйцэтгэхгүй байгаа тул албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэх гаргаад байна.

       Уртын гол багт орон сууц барих ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын 2021 оны А/38 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Уртын гол баг Баян зам 14 гудамжинд 18000 м.кв газрыг аймгийн ЗДТГ-т 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. Дээрх захирамжийг үндэслэн уг газар дээр баригдах 4 блок орон сууцны барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, байршлын бүдүүвч зургийг гарган ажиллаж байна.

       Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хүн амын дунд тандалт судалгааг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт БОЭТ, Медипас эмнэлэг, 8 өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй 102 иргэнийг PCR шинжилгээнд хамруулан тандсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Мөн голомттой бүс нутгаас ирсэн иргэдийг түргэвчилсэн тест 1 удаа, PCR  шинжилгээнд 1 удаа нийт  2удаа шинжилгээнд хамруулж байна.

      Хуралдааны төгсгөлд Булган аймагтай болон Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээний ажлыг түргэвчлэх, Эрдэнэт хотын 45 жилийн ойн хүрээнд логоны болон одон медалийн загварын уралдаан зэргийг зарлах үүрэг өгөгдлөө. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.