Орхон аймаг:Сар шинийн баярын өдрүүдэд ноцтой зөрчилгүй хөл хөдөлгөөн багатай харьцангуй тайван өнгөрчээ

Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб  Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт төрийн байгууллагын дарга удирдлагууд болоод 100 гаруй төрийн албан хаагч, хэсгийн ахлагчид ээлж хүлээлцэн эргүүл шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж ажиллажээ. Орхон аймагт сар шинийн баярын өдрүүдэд  хөл хөдөлгөөн багатай, гарсан ноцтой зөрчилгүй тайван амгалан байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцолсон.

Уул овоонд гарахгүй талаар аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж иргэдэд түгээсэн бөгөөд тавьсан шаардлагыг биелүүлэлгүй уул овоонд гарч хөдөлгөөн үйлдсэн иргэдэд шаардлагатай арга хэмжээг авахаар мэргэжлийн байгууллагууд ажиллажээ.

 Орхон аймагт  баярын өдрүүдэд 30 гаран тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бөгөөд эдгээр нь шатахуун болоод өвс тэжээлийн тээвэр хийсэн авто машинууд байгаа юм.

Эрүүл мэндийн шалтгаанаар 350 орчим  дуудлага ирснээс гэдэсний замын хямрал болон хоолны хордлогын шалтгаант дуудлагууд дийлэнхийг эзэлж яаралтай тусламжийн тасгаар 500 орчим иргэн үйлчлүүлж эмнэлэгийн тусламж авчээ.

Улаанбаатар хотоос ирсэн 1200 гаран иргэд ирсэн байгаа. Эдгээрээс 900 гаран иргэдийн GBOX хяналтын системээр хянаж байгаа бөгөөд давхар Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс хяналтын дэлгэцэн дээр 5 ажилтан хяналт явуулж ажилласан байна. Түүнчлэн харьяа багийн ӨЭМТ-үүд дээрээ хяналтад байсан аж. Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн газар, ӨЭМТ-үүд, Цагдаагийн  газар хамтран дээрх иргэдийг тэмдэглэгдсэн хаяг байршил дээрээ байгаа эсэхт гэнэтийн шалгалт хийсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.