Орхон аймаг: 2-р сарын 16 ны өдрөөс дугаарын "ХЯЗГААРЛАЛТ" хэвийн горимд шилжинэ

Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд хязгаарлалт  тогтоож ажиллах талаар зарим шийдвэр гарсан уг хязгаарлалт сар шинийн баярын өдрүүдэд хэрэгжсэн бөгөөд Орхон аймгийн  хэмжээнд 2-р сарын 8-наас 2-р сарын 15-ыг дуустал хотын доторх авто тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тогтоон ажилласан энэ хязгаарлалтын хугацаа 15 ны өдрөөр дуусч  2-р сарын 16 ны өдрөөс хэвийн горимд шилжинэ.

Засаг даргын А/13 захирамжийн хугацааг сунгах тухай: 

Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийг дуустал сунгах.

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар, караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийг дуустал сунгах.

Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийг дуустал сунгах гэж хугацааг тодорхойлсон бөгөөд энэ хугацааг 18 ны өдрөөс сунгах аль эсвэл цуцлах асуудлыг  АОК хуралдаж эцсийн шийдвэр гаргах юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.