Танилц: Орхон аймагт эхний ээлжинд 24678 иргэнд хийгдэх вакцинжуулалтын дараалал

 Энэ долоо хоногийн сүүлээр вакцины эхний татан авалтыг хийнэ. Дөрвөн ч улсаас 95-аас дээш хувийн дархлаа тогтоож байгаа вакциныг шат дараатайгаар татан авч, энэ сарын 23-наас дархлаажуулалтын ажлыг эхлүүлнэ гэж ЗГ-аас төлөвлөсөн. 

AstraZеneca вакциныг БНЭУ-д албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэж байгаа бөгөөд манай улсад нийлүүлэхэд бэлэн гэдээ илэрхийлсэн. Мөн COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах Pfizer, AstraZеneca вакцин ирнэ. Уг вакцинжуулалтай холбоотой Орхон аймагт 24678 иргэнд хийгдэхээр жагсаалт гаргасан уг жагсаалт буюу дараалалд  ЦГ-ын алба хаагч нар,  Гаалийн байгууллагын ажилтангууд, ЕБС-ын багш нар, СӨБ -ын байгууллагын ажилтангууд,Их дээд сургуулийн багш нар,ЭДЦС-ын ажилтангууд,"Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ-ын  6600 гаруй ажилтан, МСҮТ-ын багш нар болон ажилтангууд, "ЭБЦТС" компаний ажилтангууд,"Эрдэнэт ус" ДТС-ын ажилтангууд, архаг хууч өвчтэй ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмч нар эмнэлэгийн байгууллагын ажилтангууд  зэрэг тусгайлсан байгууллагуудад хийгдэхээр төлөвлөжээ. Худалдаа хөгжлийн банкны  захирал тун саяхан хийсэн  мэдэгдэлдээ 200 мянган  харилцагч нараа вакцинд хамруулна гэсэн  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтангуудын багагүй хувь нь ХХБ-ын харилцагчид  тэднийг банкнаас хамруулчих боломжтой гэж үзээд худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг иргэд болон  нийтийн тээвэр, хот хоорондын ачаа тээврийн жолооч нарыг хамруулах нь зүйтэй юм шиг. Дархлаажуулалтын хийгдэх дарааллыг гаргахдаа хамгийн эрсдэл өндөр бүлэгт хуваахдаа зарим салбарыг  оновчтой тодорхойлоогүй юм шиг харагдаад байна. 

Мэдээж хэрэг халдвартай орчинд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, хөл хориог сахиулж байгаа цагдаа хүчний байгууллагынхан, өндөрт настнууд, суурь өвчтэй иргэд гэсэн дараалалтайгаар хуваарь гаргах нь зорилтот бүлэг гэж үзэх ч гэлээ гол гол  эрсдэл өндөр бүлэгт багтах  нийтийн тээвэр, хот хоорондын тээврийн жолооч  үйлчилгээний байгууллагын хүмүүс хамрагдах зайлшгүй шаардлагатай юм шиг. 

Хөргүүр, хадгалалтын хүйтэн хэлхээ бэлэн. Вакцинжуулах эмч, эмнэлгийн ажилтнуудын сургалтыг БНЭУ-аас авсан. 150 эмч, эмнэлгийн ажилтан сургалтад хамрагдаад дуусчээ.Орхон аймагт мөн адил эдгээр өдрүүдэд дархлаажуулалтай холбоотой сургалтууд явагдсаар байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

tim shu gok gok l gehin

zochinoo

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%