Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг баталлаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн III хуралдаанаар 2021-2024 онд хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөрийг

1. Багийн Засаг дарга болон багийн Иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангах

2. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

3. Багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж, багт ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын хариуцлагыг сайжруулах

4. Багийн үйл ажиллагаанд иргэд, байгууллагуудын оролцоог хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, иргэдээс гаргасан санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үндсэн дөрвөн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр болсон юм.

Судалгаагаар багийн ажлын албаар үйлчлүүлж байгаа иргэдийн 40 гаруй хувь нь оршин суугаа газрын тодорхойлолт авдаг бөгөөд багийн ажлын албанаас иргэдэд хүргэх үйлчилгээг цахимжуулахад анхаарч хөтөлбөрт тусгасан гэдгийг АЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.