УОК: Гуравдугаар сарын 1-н хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л орон нутаг руу явуулна

Хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын эх хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй. ААН-үүдийн 95% буюу 22,000 ААН-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой гаргаж буй журмыг хэвшүүлэх, дэглэм сахих, ариутгал халдваргүйтгэлээ хийх, зохион байгуулалтын хэмнэлд ороход тодорхой хугацаа шаардлагатай тул гуравдугаар сарын эх хүртэл орон нутаг, нийслэлийн хооронд хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр нь байлгахаар болсныг УОК-оос мэдэгдлээ.

УОК-ын дарга С.Амарсайхан "УОК-ын гаргаж буй шийдвэрүүд холбогдох байгууллагуудын уялдаа холбоо харьцангуй ойлголцол болон гүйцэтгэл нэг явж байгаа гэж ойлгож байгаа. Өмнө нь хөдөө орон нутаг руу явж чадаагүй байсан иргэд PCR шинжилгээ өгөөд явсан. 

Онцгой тохиолдолд буюу ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээг өгүүлээд, маршрутын дагуу хяналт тавьж  явуулах ажил зохицуулагдаж байгаа. Хяналтгүйгээр орон нутаг явна гэсэн ойлголт байхгүй" гэв.

Харин ногоон бус буюу хөдөө орон нутаг дотроо зорчих хөдөлгөөнийг тухайн орон нутгийн удирдлагууд өөрсдөө зохицуулах юм байна.

Автотээврийн үндэсний төвөөс хоёрдугаар сарын 23-наас хот хорондын хөдөлгөөнийг нээхэд бэлэн болсон тухай мэдээлж байсан ч УОК-оос гуравдугаар сарын 1-нийг хүртэл хязгаарлаж буйг мэдэгдэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.