Ирэх дөрвөн жил Орхон,Булган аймгууд 14 чиглэлээр 71 арга хэмжээ хэрэгжүүлнэ

 Орхон, Булган аймаг 2020-2024 оны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулах ёслолын ажиллагаа Булган аймгийн Нутгийн удирдлагын ордонд болсон юм. Ирэх дөрвөн жил тус хоёр аймаг 14 чиглэлээр 71 арга хэмжээ хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд ойг нөхөн сэргээх, хотын ногоон байгууламжийг сайжруулах, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор хамтарсан арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Мөн хил залгаа сумдад эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хоршоо, фермерийн аж ахуй эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хоршоо, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг туршлага солилцох аж. Түүнчлэн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх, үндэсний спорт, өвлийн спорт, өсвөрийн шигшээ баг тамирчдын хамтарсан бэлтгэл сургалт, нөхөрсөг уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг олон ажил тусчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.