Төрийн албан хаагчид “Дусал цусаар амьдрал бэлэглэе” аянд нэгдэж эхэллээ

Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар энэ сарын нэгнээс “Дусал цусаар амьдрал бэлэглэе” аян эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, гамшгийн үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.

Мөн дээрх аяны хүрээнд сургалт зохион байгуулах, цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэх, доноруудыг алдаршуулж олон нийтэд сурталчлах, идэвхтэй оролцсон байгуулага хамт олныг урамшуулах зэрэг олон ажлыг зохион байгуулах ажээ.

Биеийн жингээс хамаараад хүнд дунджаар 3.5-7 литр цус агуулагддаг. Үүнээс 350-400 грамм цусыг доноруудаас авдаг байна. Тус арга хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөөгүй сэтгэлийн өглөг болж буйд цусны төвийн хамт олон талархаж байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.