Эрдэнэтийн "ЭМЧ" хосууд

Анагаахын сургуулийн оюутан байна гэдэг өндөр хариуцлага нэхдэг.Тэд сургуулийнхаа босгыг алхаж ороод бүхэл бүтэн 6-7 жил суралцаж төгсдөг босго өндөртэй боловсролыг эзэмшүүлдэг билээ.Тэр ч утгаараа олон жил суралцсан тэд оюутаны ширээний ард гэр бүл болцгоодог. Анагаахаас төрсөн хосууд монголын олон сайхан гэр бүлүүдийг төлөөлж эрүүл мэндийн салбарт хамгийн өндөр байр суурийг эзлэж байдаг. Эрдэнэтийн эрүүл мэндийн салбарт эмч хосууд олон бий .Анагаахын ширээний ард амьдралын ханиа олсон олон мянган эмч хосуудын төлөөлөл Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг.

Эрдэнэтийн эмч хосууд улам залуужсаар байгааг энд дурдах нь зүйтэй болов уу? Олны танил хос эмч нарын нэг бол Монгол улсын гавьяат эмч БОЭТ-ийн мэс заслийн их эмч Д.Лхагваа түүний эхнэр Г. Баясгалан зүрх судас,дотрын эмч тэрээр олон жил эрүүл мэндийн салбарт удирдах ажил хийсэн эмч бөгөөд тэдний хүү Л.Төгөлдөр аав ээжийнхээ мэргэжлийн өвлөн авч одоо БОЭТ-ийн мэс заслийн тасагт их эмчээр ажиллаж байгаа Л.Төгөлдөрийн эхнэр мөн халдварын тасагт эмчээр ажиллаж буй. Орхон аймгийн Эрүүл мэндийн салбараас төрсөн анхны гавьяат эмч бол Д.Санжаасүрэн тэрээр мэс заслын их эмч бөгөөд түүний эхнэр Н.Сугар эх барих эмэгтэйчүүдийн их эмч хийдэг.

Алтан чагнуурын эзэн Эрдэнэтийн "Ганболд" эмч хэмээн дуудуулдаг Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, төрөх тасгийн зөвлөх эмч Л.Ганболд түүний эхнэр Ц.Саранцэцэг БОЭТ-ийн Халдвартын тасгийн эрхлэгчээр олон жил ажиллаж байгаа туршлагатай чадварлаг эмч нарын нэг юм. Л.Ганболд эмчийн гэр бүл, ах дүү нар бүгд эрүүл мэндийн салбарт ажилладаг. "Баянөндөр" мед эмнэлэгийн үүсгэн байгуулсан. Л.Ганболд эмчийнх хоёр хүүхэдтэй бөгөөд охин нь эмч мэргэжлээр суралцдаг. Гэмтлийн тасгийн Н.Сандуй эмч гэмтэл согог гэдэг хүнд тасгийн ачаалал өндөр ажлыг нугалдаг тэрээр энэ салбарт чимээгүй оршиж байдаг шидтэн анхны гэх тодотголтой олон төрлийн нарийн хагалгааг тэрээр гардан хийсэн байдаг. Н.Сандуй эмчийнх гурван хүүхэдтэй түүний эхнэр Ө.Болормаа уламжлалт анагаах ухааны их эмч  зөөлөн дөлгөөн бүсгүй байдаг.

Сэхээн амьдруулах тасгийн их эмч Б.Батбаяр эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эрчимт яаралтай тусламжийн үйлчилгээг шинэ шатанд аваачихад үйлчилгээний бүх стандартыг хэрэгжүүлэхэд түүний нөмөр нөөлөг их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Б.Батбаяр эмчийн эхнэр Т.Соёлмаа эмнэлэг, сувилалын албанд эмчээр ажилладаг. Төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган эмч энэ нэрийг дуудахад Эрдэнэтийн олон мянган ээжүүд гэр бүлүүд талархан хүлээн авч ихэд хүндэтгэдэг. Түүнд ийм өндөр хүндэтгэл үзүүлэх болсон шалтгаан бол энэ салбарт 30 жилийн хөдөлмөрөө зориулахдаа хүн бүрт  гаргасан түүний чин сэтгэл халуун дулаан харилцаа юм.Б.Эрдэнэбулган эмч мөн л анагаахаас төрсөн хос эмч нарын нэг түүний эхнэр Д.Цэвэлмаа БОЭТ-ийн их эмчээр ажилладаг. Охин, хүү хоёртой бөгөөд охин нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн анагаахад суралцаж төгссөн.БОЭТ-ийн их эмч Л.Ерөөлт түүний ганц хүү Е.Түвшинтөр аавынхаа мэргэжлийг сонгож анагаахын оюутан болж төгсч ирээд аавтайгаа нэг эмнэлэгт ажиллаж буй.Түүний эхнэр Л.Лхамжаргал мөн л эмч мэргэжилтэй БОЭТ-ийн дотрын тасагт ажилладаг Эрдэнэтийн эмч хосуудын залуу үеийн төлөөлөл тэд нэг охинтой.

Эрдэнэтийн залуу эмч нар цахиур хагалах болсныг илтгэж зүрх судасны нарийн мэргэжлээр улсад жишигдэх оношлогоог орон нутагтаа амилуулах том зорилго тавьсан эмч бол БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Наран-эрдэнэ түүний эхнэр А.Цэлмэг БОЭТ-ийн Чих хамар хоолойн эмчээр ажилладаг.Тэд гурван хүүхэдтэй 

БОЭТ-ийн Амбулторийн тасгийн эрхлэгч Л.Тунгалагтамир түүний эхнэр Б.Номин БОЭТ-ийн Хүүхдийн тасагт эмчээр ажилладаг. 

Ц.Батаа эмч бас л Эрдэнэтийн эмч хосуудын нэг түүний эхнэр П.Хишгээ өрхийн эмчээр ажиллаж байгаад ЭМГ-мэргэжилтэнгээр томилогдсон.

БОЭТ-ийн гэмтлийн их эмч Д.Хэнчбиш түүний эхнэр Д.Мөнх-эрдэнэ нүдний эмчээр ажилладаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

hgbfd pok

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.